Наймдугаар сарын өрнийн зурхай
ХОНЬ – АВЬЯАС ЧАДВАРАА ХАРУУЛААРАЙ
Ерөнхий хандлага: Энэ сард хониныхон амьдралын бүхий л хүрээнд авьяас чадвараа илэрхийлэн харуулах шаардлагатай тулгарна. Ажил мэргэжил: Ажил хэргийн сонирхолтой саналууд ирэх ба зарим нь хувийн бизнесээ нээнэ. Мөнгө санхүү: Хичээн хөдөлмөрлөсөн хүмүүс ажлынхаа үр шимийг хүртэн халаасаа нилээд зузаална. Зарим нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болно. Хайр дурлал, гэр бүл: Амрахад нэн тохиромжтой үе. Гэрийнхэн, ойр дотны хүмүүстээ цаг зав гаргаж, мартагдашгүй сайхан аяллыг зохион байгуулаарай. Энэ нь таны сэтгэл санааны байдалд эергээр нөлөөлж, дотны хүмүүст тань том бэлэг болно. Эрүүл мэнд: Сэтгэл зовохоор зүйл алга. Гэхдээ хоол хүнсний чанартаа анхаарах шаардлагатай.
ҮХЭР – АЗ СОРЬСОН АЛХАМ БҮҮ ХИЙ
Ерөнхий хандлага: Ухаалаг байх cap. Танд их ашиг амласан ч аз сорьсон алхам бүү хий. Энэ сард үхрийнхэн дурлалын адал явдал, азаа үзэх хүсэлд автана. Харин энэ нь сайн юманд хүргэхгүй. Та дотоод сэтгэлээ сайтар цэгцэл. Ажил мэргэжил: Сонирхолтой үйл явдлууд тохиож, ажил төрлийг үндсээр нь өөрчилнө. Та нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, шинэ хүмүүстэй холбоо тогтооно. Зарим нь бие даасан бизнес эрхэлнэ. Хэрвээ танд ажил төрөлтэй холбоотой эргэлзээ төрвөл итгэлтэй найзтайгаа зөвлө. Хамтын ажиллагаа үр дүнтэй. Мөнгө санхүү: Урьд өмнөөс сайн мэддэг төсөлд хөрөнгө оруулбал мөнгөө өсгөх боломжтой байна. Зарим үхрийнхэн амралтаа авч, амралт сувилал явахад мөнгөө зарна. Санхүүгийн төлөв байдал, мөнгөжих төлөвлөгөөгөө бусдад зарлах хэрэггүй. Хайр дурлал, гэр бүл: Романтик адал явдлаар элбэг cap. Та анхны харцаар ч дурлаж мэдэх бөгөөд үнэхээр хань тань мөн гэж үзэх юм бол гэрлэх санал тавина. Энэ сард баталгаажуулсан гэрлэлт урт удаан настай байх магадлалтай. Бусдын атаа жөтөөнөөс хайр сэтгэлээ хамгаал. Ханьтайгаа хоёулаа хамт хийж болох ямар нэгэн сонирхолтой зүйлийг бодож олоорой. Эрүүл мэнд: Ачааллаа тохируулж, сайтар амарч бай. Ядаргаанд орох, бэртэхээс сэргийл.
ИХЭР – САНААЧЛАГАТАЙ БАЙХ САР
Ерөнхий хандлага: Амьдралын бүхий л хүрээнд санаачлагатай байх cap. Хэрвээ та ажил хэрэг, мөнгө санхүүгийн байдлаа сайжруулах зорилго тавих юм бол санасандаа заавал хүрнэ. Шинэ санаа, элдэв төлөвлөгөөгөө хамт ажиллагсадтайгаа хуваалц. Зарим ихрийнхэн өөр тийш шилжин амьдарч болзошгүй. Найз нөхөдтэйгээ амарч цэнгэхэд цаг зав гаргаарай. Ажил мэргэжил: Ашигтай саналууд хүлээж авна. Гадаад түншүүдийн тавьсан санал үнэхээр ашигтай байна. Албан томилолт, уулзалт зөвлөгөөн, чухал гэрээ хэлцэл гээд ихрийнхэн тун завгүй байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдвал цомхотголд өртөх аюулаас зайлсхийнэ. Мөнгө санхүү: Сайн байна. Тиймээс та удтал авахаар мөрөөдсөн зүйлээ худалдан авч чадна. Хамаатан саданд тань материаллаг дэмжлэг хэрэгтэй болно. Мөн үр хүүхэд, ахуй амьдралын асуудалд багагүй мөнгө зарна. Хайр дурлал, гэр бүл: Ажил ихтэйн улмаас хайртай хүнээ анхаарч чадахгүй. Энэ нь баахан гомдол дагуулна. Хичнээн их завгүй байсан ч ойр дотны хүмүүстээ цаг зав гаргах нь чухал. Ганц бие хүний тухайд нэг л сонголт хийж, туйлбартай байх нь зөв. Гэр бүлд бүх зүйл сайн байна. Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ жин нэмэх хандлага байгааг анхаарч, яаралтай арга хэмжээ аваарай. Хоолны дэглэм барьж, спортоор хичээллэ. Ногоо жимс түлхүү хэрэглэ.
МЭЛХИЙ – БОДИТОЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОХИО
Ерөнхий хандлага: Ирээдүйгээ харсан бодит төлөвлөгөө зохиоход таатай cap. Хэрвээ та амьдралаа өөрчлөх хүсэлгүй байгаа бол бүгдийг байгаа хэвээр нь үлдээж болно. Ажил амьдралдаа дэвшил гаргахын тулд илүү эрч хүчтэй, бас өөдрөг байх шаардлагатай. Энэ сард мэлхийнхэн учирсан саад бэрхшээлийг зөв арга замаар давж гарахад суралцана. Ямар ч нөхцөлд өөртөө л найдаарай. Ажил мэргэжил: Мэргэжлийн ур чадвараа харуулж, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд их ажиллах хэрэгтэй болно. Мэргэжил дээшлүүлэх боломж гарвал алдалгүй ашиглаарай. Гэрээ хэлцэлтэй холбоотой асуудалд хүлээцтэй хандаарай. Өрсөлдөгч нарт таны амжилт таалагдахгүй тул нилээд оролдоно. Тиймээс бэлтгэлтэй байж, тохирсон хариуг нь барь. Мөнгө санхүү: Орлого тогтмол өснө. Зөн билэгтээ хөтлөгдөн ашигтай хөрөнгө оруулалт хийнэ. Аливааг худалдан авахын өмнө энэ танд хэрэгтэй зүйл яг мөн үү гэж өөрөөсөө асууж байвал хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхгүй. Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүндээ “сюрприз” барьж баярлуулаарай. Харьцаагаа сайжруулахад анхаарвал үр дүнтэй байна. Гэрлэгсэд романтик болзоо гэдгийг мартаад удаж байгаа. Тэгвэл одоо эргэж санах цаг нь иржээ. Зарим хос салах шийдвэр гаргаж болзошгүй. Яарч битгий шийдээрэй. Эрүүл мэнд: Бэртэж гэмтэх магадлал өндөр байгаа тул нэн хянуур бай. Гоо сайхандаа анхаарвал үр дүн сайтай байна.
АРСЛАН – ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙГЭЭР ХАРНА
Ерөнхий хандлага: Эрч хүчтэй, идэвхитэй cap. Та бусдыг ч, өөрийгөө ч гэрэл гэгээтэйгээр харна. Мэдээж зуны дэлгэр цаг тул ажил албандаа төвлөрөхөд амаргүй байна. Гэхдээ та бүгдийг хяналтандаа байлгах шаардлагатай. Ажил мэргэжил: Энэ сард арслангийнхан шинэ мэдлэг олж авах, зорилгодоо хүрэх арга замыг хайхад голлон анхаарна. Тэдний үг, үзэл бодол жинтэй байх болохоор бусад хүн үгийг нь хүндэтгэлтэй сонсоно. Орж ирсэн мэдээллийг сайтар нягталж байж шийдвэр гарга. Мөнгө санхүү: Санхүүгээ цэгцлэхэд багагүй анхаарна. Том худалдан авалтын улмаас хуримтлал багасч болзошгүй. Сарын сүүлээр нэмэлт орлого олно. Хайр дурлал, гэр бүл: Адал явдлаар дүүрэн cap. Романтик сэтгэл хөдлөл, санамсаргүй учрал гээд олон зүйл тэднийг догдлуулна. Таны найзаа гэж бодож явсан хүн сэтгэлээ илчилж гайхшруулна. Гэр бүлтэй хүмүүс эв найртай байна. Эрүүл мэнд: Сэтгэл санаагаа түвшин байлгахад анхаар. Хэт баярлах, хэт уурлах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Усан эмчилгээ, йог, бясалгал таны ядаргааг хурдан тайлна.
ОХИН – ОЛОН СОНИН ЗҮЙЛИЙГ ҮЗНЭ
Ерөнхий хандлага: Сэтгэл догдлуулсан cap. Мартагдашгүй учрал, үйл явдлууд, өөрчлөлт гээд олон сонин зүйлийг үзнэ. Оюун сүнснийхээ хөгжилд илүү анхаарах шаардлагатай. Амьдралын хэв мяагаа зөв болгох нь гайхам үр дүнд хүргэж, таныг төгс хүн болгоно. Ажил мэргэжил: Гайхалтай сайн байна. Та албан тушаал ахиж, цалингаа нэмүүлнэ. Шийдвэр гаргахдаа алдаанаас сэргийлж, сайтар нягтлаарай. Ялангуяа хувийн бизнесийн салбарт хүчээ үзэгсэд хянуур байх шаардлагатай. Үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт ажиллагсад амжилтанд хүрнэ. Мөнгө санхүү: Хатуу хяналтанд байлгах шаардлагатай. Орлого зарлагаа тооцож байхгүй бол мөнгөгүйдэх магадлал сарын сүүл рүү ихсэнэ. Том төсөлд хөрөнгө оруулбал ирээдүйд их ашиг авчирна. Хайр дурлал, гэр бүл: Сайхан цаг үе. Хайрттайгаа харьцаагаа бэхжүүлнэ. Шинэ учрал гоонь хүмүүст баяр хөөрийг авчирна. Гэр бүлтэй хүмүүс ханьдаа халамж хайраа зориулна. Ахмад хамаатанд таны дэмжлэг хэрэг болно. Зарим нь орон гэрээ засварлах буюу тавилгаа өөрчилнө. Эрүүл мэнд: Сайтар амарч байх шаардлагатай. Хэт халах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Дугуй унах, усанд сэлэх нь эмчилгээний нөлөөтэй.
ЖИНЛҮҮР – POMAHTИK БОЛЗООНД ЯВНА
Ерөнхий хандлага: Романтик болзоо, сонирхолтой үйл явдал тохиох cap. Та ирээдүйгээ өөдрөгөөр харж, эрч хүчээр дүүрэн байна. Зорилгодоо хүрлээ ч санаа амарч болохгүй, хурд хүчээ гээлгүй дараагийн зорилгынхоо төлөө урагшил. Найз нөхөд, садан төрөл таныг дэмжинэ. Харин алсын аянд гарвал замдаа хянуур байхыг зөвлөе. Ажил мэргэжил: Амжилт бүтээл ихтэй байна. Гэхдээ залхуурч санаа амарч болохгүй цаг үе. Бусдын үгийг хэт дуулбал алдах магадлалтай. Ахих дэвших боломж олдвол заавал ашигла. Мөнгө санхүү: Бусдаас санхүүгийн дэмжлэг авна. Өөрөөр хэлбэл, ивээн тэтгэлэг хүртэнэ. Зарим нь шагнал урамшуулал хүртэх, эсвэл сугалаанд хожих зэргээр түрийвчээ зузаатгана. Томоохон эд зүйл худалдан авахал тохиромжтой цаг үе. Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүн тань анхаарал халамж шаардана. Хайр дурлалын асуудалд залхуурах хэрэггүй. Нэгэнт улиг болсон харилцаагаа сэтгэл гаргаад шинэчил. Гэрлэж амжаагүй яваа хүмүүст хувь тавилан романтик учралыг бэлэглэнэ. Энэ уулзах хүн тань насны хань тань байх магадлалтай. Гэр бүлдээ амласан зүйлээ биелүүлэх хэрэгтэй болно. Маргааш гэж хойш бүү тавь. Ханьтайгаа эв найртай байхыг хичээ. Эрүүл мэнд: Үе мөч, хөл өвдөж болзошгүй байна. Ардын эмчилгээ илүү үр дүнтэй байна. Сайн хөдөлж, идэвхитэй бай.
ХИЛЭНЦ – ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙНА
Ерөнхий хандлага: Ажлынхаа үр шимийг хүртэх, ашигтай санаа олох, хөрөнгө оруулалт хийх cap. Хилэнцийнхэн энэ сард одтой байх тул ажил хэрэг нь илбийн юм шиг бүтэмжтэй байна. Ихэнхи төсөл тань амжилттай хэрэгжих болохоор та өөртөө илүү их итгэлтэй болно. Ажил мэргэжил: Шинэ мэргэжил эзэмших, өөр ажилд шилжихэд сайн cap. Албан тушаал ахихыг хүсэгчдэд саад болох өрсөлдөгч байвч тоохгүй байхыг зөвлөе. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад дарга тань урам өгч, таныг ахиулна. Мөнгө санхүү: Сайн байна. Мөнгө тал бүрээс цутган орж ирэхийн зэрэгцээ ухаалаг хөрөнгө оруулалт хийвэл хурдан өснө. Зарим тань томоохон худалдан авалт хийнэ. Хайр дурлал, гэр бүл: Романтик мөрөөдөлд автана. Аз сорих ямар ч үйлдлээс зайлсхийж, баталгаатай харьцаагаа эрхэмлэ. Найзтай болоод удаж байгаа хүмүүс албан ёсоор батлуулах шийдвэр гаргана. Гэрлэгсдийн хувьд эцэг эхдээ анхаарал халамж тавих хэрэгтэй болно. Ханьтайгаа сайн харьцаатай байж, ахуйн хүрээний асуудлуудаа хамтын хүчээр шийдвэрлэнэ. Эрүүл мэнд: Илүүдэл жинтэй болохоос зайлсхийж, биеийн тамираар хичээллэ. Энэ сард усны эмчилгээний чанар эрчимждэг болохоор усан эмчилгээнд явбал үр дүн сайтай байна. Аминдэмтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэвэл эрч хүч нөхөгдөнө.
НУМ – АЖИЛ МЭРГЭЖИЛДЭЭ ӨСНӨ
Ерөнхий хандлага: Сайн cap. Энэ сард нумынхан ажил мэргэжилдээ өсөхийн зэрэгцээ хайр дурлалд ч азтай байна. Баялаг туршлага, авьяас билеээ дайчилж чадвал хүсэл мөрөөдлөө биелүүлнэ. Ашигтай гэрээ хэлцлүүд хийгдэнэ. Ажил мэргэжил: Нумынхан өргөн цар хүрээтэй ажиллана. Шинэ ажил, шинэ санал гээд сонголт хийх боломжууд олон байна. Хамгийн гол нь та цалин сайтай ажил уу, эсвэл сэтгэлд нийцсэн ажил уу гэдгийг сонгоорой. Албан тушаал ахих дэвших боломж ч гарна. Чухал гэрээ хэлцэлд үүрэг рольтой оролцоно. Мөнгө санхүү: Сайн байх боловч хянуур зан илүүдэхгүй. Орлогоо хуримтлуулж, томоохон эд зүйл худалдан авах боломжтой байна. Мөн бусдад мөнгө зээлдүүлж хэрэггүй. Хайр дурлал, гэр бүл: Романтик хүсэл мөрөөдөлд автана. Та нэгэнт гэрлэсэн буюу дурлалт хүнтэй бол илүү төгс нэгнийг хайх хэрэггүй. Амрагаа гомдооно шүү. Харин гани бие хүний тухайд дураараа зугаацах боломжтой байна. Эцэг эх тань анхаарал халамж шаардана. Эрүүл мэнд: Анхаарах шаардлагатай. Ядаргаанаас үүдэлтэйгээр нойргүйтэх, толгой өвдөх, даралт хэлбэлзэх магадлалтай. Тиймээс ажил амралтаа хатуу зааглаарай. Хорт зуршлаас салахад тохиромжтой цаг үе.
МАТАР – АЗ ТОХИОХ CAP
Ерөнхий хандлага: Шинэ ирээдүйтэй ажлыг эргэлзэлгүй барьж авах cap. Таны амьдралд аз тохиох cap иржээ. Тиймээс боломжийг бүү алд. Анхаарах нэг зүйл бол сэтгэл хөдлөлөө хяналтандаа байлгах. Мөн ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа зүйлийнхээ талаар бусдад хамаагүй бүү яриарай. Та оюунлаг хөгжилдөө илүү анхаарах ба энэ нь зорилгодоо хүрэх том үсрэлт болно. Ажил мэргэжил: Сонирхолтой бөгөөд ашигтай олон төслийг хэрэгжүүлнэ. Та өөрийгөө бусдад бүрэн дүүрэн харуулж, авьяас чадвараа үзүүлнэ. Гэхдээ шударга бус түншүүд, мөн бохир гартай таныг ашиглан хөлжиж байгаа хүмүүсээс болгоомжил. Санхүүгийн салбарт ажиллагсад нэн хянуур байхгүй бол өр төлбөрт орох, данс тооцоо будилах явдал гарна. Мөнгө санхүү: Сайн байна. Зарим матрынхан аялалд явах буюу үл хөдлөх хөрөнгө худалдан авна. Мөнгөтэй холбоотой асуудалд аз сорихоос зайлсхий. Найз нөхөд танаас мөнгө зээлдэхийг хүснэ. Өгөх, эсэхийг өөрөө мэд. Гэхдээ энэ сард мөнгө бөөнөөр орж ирэхгүй гэдгийг анхаар. Хайр дурлал, гэр бүл: Болзоо, догдлол, сэтгэлийн үг гээд олон зүйл матрынхныг хүлээж байна. Хүсэл тачаалын цалманд орж, хэт хөнгөн байж болохгүй шүү. Гэрлэгсдийн хувьд үл ойлголцол нүүрлэнэ. Хэрвээ та байдал аяндаа гайгүй болно гэж хүлээвэл үгүй л болов уу. Та ханьдаа буулт хийж, илэн далангүй ярилцахгүй л бол байдал хэцүүдэнэ. Эрүүл мэнд: Биеэ гамнаж байхгүй бол өвдөх магадлалтай. Зүрхний бичлэг хийж, ходоодоо шинжлүүл. Харин өөрөө өөрийгөө эмчлэхээс зайлсхий. Эрүүл агаарт гарч, зөв хоолло.
ХУМХ – СААД БЭРХШЭЭЛ УЧИРНА
Ерөнхий хандлага: Амьдралын бараг бүх хүрээнд зарим нэг саад бэрхшээл учирна. Сэтгэл санааны хувьд ч эмзэг, амархан гомдомхой болно. Энэ нь бусадтай харьцахад саад учруулна. Нөхцөл байдал санаснаар болохгүй байгаад бухимдан зөрүүдлэх хэрэггүй. Санаанд ч ороогүй газраас тус дэм ирнэ. Байгаадаа сэтгэл хангалуун, өөдрөг баиж чадвал бүх зүйл сайн сайхан болно. Ажил мэргэжил: Энэ сард ажил төрлийн нөхцөл байдал сайнгүй байх тул тэвчээртэй байхыг зөвлөе. Оюуны хөдөлмөрөөс гадна биеийн хүчний ажил хийх хэрэгцээ шаардлага гарч болзошгүй. Хамт ажиллагсад тэр болгон тус дэмжлэг үзүүлэхгүй. Зарим нэг хүний атаа жөтөө аазгай хөдөлгөж мэднэ. Хүлээцтэй байвал хожно. Өөрийнхөөрөө зөрөөд байвал байдал улам хурцдана гэдгийг анхаар. Мөнгө санхүү: Хичээн хөдөлмөрлөсөн хүн ажлынхаа үр шимийг хүртэн халаасаа зузаална. Зарим нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болно.
Хайр дурлал, гэр бүл: Дурлалын талбарт аз од гийх cap. Та сэтгэл татсан нэгэнтэй дотно харьцаа үүсгэж, аз жаргалыг амтална. Гэрлэгсдийн тухайд шинэ хүнтэй болох магадлал их байна. Ямар ч нөхцөлд хувийн амьдралаа бусдын ярианы сэдэв болгохоос зайлсхий. Хүүхдүүддээ илүү их цаг зарах хэрэг гарна. Эрүүл мэнд: Бамбай буличрхай эмзэг байх тул анхаар. Өвдвөл эмчид заавал үзүүлж, өөрийгөө эмчлэхээс зайлсхий. Хорт зуршлаа гээж, аминдэм хэрэглэх нь эрүүл байхын үндэс болно.
ЗАГАС – СЭТГЭЛ САНААГАА ХЯНААРАЙ
Ерөнхий хандлага: Сэтгэл санааны байдлаа хянаж байх шаардлагатай болно. Эс тэгвэл хэрүүл маргаан, хэл аманд орооцолдож, хожим нь өөрийгөө буруутгах хэрэг гарна. Амрагийн ч, ажил хэргийн ч харилцаа ямар байхыг урьдчилан таамаглах аргагүй байна. Худал амлалт өгөхөөс зайлсхий. Хийж чадах зүйлээ л барьж аваарай. Ажил мэргэжил: Хэцүү өрсөлдөөний cap. Ажил мэргэжлийн хүрээнд амжилт, мөнгөний төлөөх өрсөлдөөн ширүүсч, ихээхэн хүч зүтгэлээр тэр бүхнийг давж гарахад хүрнэ. Хамтран ажиллах гэж буй хүмүүсийнхээ талаарх мэдээллийг идэвхитэй цуглуулж, урьдчилан сайн судлаарай. Бусдад хууртан мэхлэгдэх магадлал өндөр байна. Хянуур болгоомжтой байж, баялаг туршлагаа зөв ашиглаж чадвал амжилт тийм ч хол биш байна. Мөнгө санхүү: Бүхэл сарын турш хэрэглэх мөнгөө зөв төсөвлөх шаардлагатай. Томоохон эд зүйл худалдан авахад тохиромжтой цаг үе биш. Орлого дундаж байна. Мөнгөө бодлогогүй үрвэл сарын сүүл гэхэд хүнд байдалд орж, садан төрлөөсөө тусламж эрэхэд хүрнэ. Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүнээ ойлгож хандахыг хичээ. Эсвэл түүнийхээ хүсэл мөрөөдөлд хэтэрхий бүү авт. Нөхцөл байдлыг бодитойгоор цэгнэж, та хоёрт юу хэрэгтэй, юу хэрэггүйг ялгаж салгаарай. Маргалаа гэхэд түрүүлж буулт хийгээрэй. Ганц бие хүн хамт ажилладаг хүнтэйгээ холбоонд орж болзошгүй. Гэр бүлтэй хүмүүс ар гэртээ илүү их анхаарах шаардлагатай тулгарна. Садан төрөл зарим асуудлыг шийдэхэд тусална. Эрүүл мэнд: Хэвийн байна. Гэхдээ өвчний ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдвэл эмчид яаралтай үзүүл. Ажлын ядаргаагаа бүрэн тайлж бай. Зөгийн бал, сүү тамирыг нөхөх шидтэй байна.
URL: