Өөрдсийн чаддагаа өрөөлөөс бүү гуй

Êîíòåéíåð íà êðþêå íà ôîíå íåáà-Хийж чаддагаа бусдаас импортлох нь улаан голоо гогдож байгаагаас өөрцгүй-

Монголын сүү үйлдвэрлэгчдийн холбоо гэж төрийн бус байгууллага байдаг юм байна. Энэ холбооны тэргүүн О.Амарцэнгэл гээд залуу ярьж байна. Юу гэвэл, монголчууд хэрэгцээт сүүнийхээ 70 орчим хувийг гаднаас импортолдог гэнэ. Гэсэн хэрнээ үүний нөгөө талд бид хэрэгцээт сүүгээ дотооддоо хангах бүрэн боломж нь бас байж байдаг гэнэ. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар Сүү махны үндэсний аяныг эхлүүллээ. Дотоодынхоо сүүгээр эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах цаг удахгүй байх хэмээн ярив.

Гутлын жижиг үйлдвэрийн эзэн залуутай уулзлаа. Эх орныхоо ориг арьс ширээр гутал үйлдвэрлэдэг юм байна. Хийц загвар сайтай, эдэлгээ даахуйц шаахай  өрөөстэй байна. Ихэнхдээ гар ажиллагаагаар хийдэг гэлээ. Дэлхийд бол гараар хийсэн  ийм “hand made” бүтээгдэхүүн өндөр үнэ хүрдэг. Харин манайд эсрэгээрээ гэж байна. Эдний шаахайнууд харагдах өнгө, хийц чанар, материал түүхий эдийн ориг байдлаараа Италийн импортын гутлаас ялгагдах юм алга. Дээр нь үнэ хямд. Гэсэн хэрнээ борлуулалт хэцүү. Өвлийн үс ноостой гуталнууд л эзнээ амархан олдог аж.  Яагаад гэвэл ийм төрлийн гутал импортоор орж ирдэггүй болохоороо тэр гэнэ. Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Манай улс Хятадаас жилд зургаан сая гутал импортолж байгаа” хэмээн ярилцлагадаа дурджээ.

Монголд Хятадынх байтугай өөрсдийнхөө тарьж ургуулсан төмсийг шингээх газаргүй тэвдэж байхад урд хөршийн төмс зэрэгцээд зах зээл дээр “суудал хуваалцаад сууж” байх жишээний. Энэ мэтээс харахад импорт эдүгээ бидний аж амьдралын өнгө төрхийг илэрхийлж байгаа мэт.  Нийт хэрэглээнийхээ 70 орчим хувийг гаднаас царайчилдаг. Импортын хэрэглээ ихтэй болохоор юань, долларын ханшийг өдөөж, үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлж суухгүй гээд яахав.

2017 он гарсаар буурч байсан доллар юанийн ханш сүүлийн нэг сарын дотор ахиад өсчихлөө. Энэ бол импортын хэрэгцээ нэмэгдэж байгаагийн сануулга. Өөрөөр хэлбэл бид чинь импортын дарангуйлалд орчихсон юм биш үү. Эх орны бус Эрээний эдийн засгийг идэвхжүүлэх хүчин зүйлийн нэг нь лавтайяа Монголын импорт байж таарна.

Монголд архинд хордож үхжээ гэж дуулддаг болохоос бус хүн өлсөж үхэж гэнэ гэж хэзээ ч сонсогдож байгаагүй юм даг. Гэсэн хэрнээ хүнсний том импортлогчид болж хувирчээ.

Импортын тэр дундаа барууны орнуудын “баас” байсан ч чанартай, сайхан гэсэн ойлголт бидний дунд бий.

Америк гэсэн тодотголтой тахианы мах нийтийн хоолны салбарт моод болж байна. Хэдийд хэн, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй энэ тахианы махыг гуриланд өнхөрүүлж, тосонд хөлбөрүүлээд л тансаг хэмээн өргөмжилж байна. Хоол ч болдог юм уу, хор ч болдог юмуу бүү мэд. ОХУ-д тахианы хөлдүү маханд насжилтын шинжилгээ хийсэн чинь 36 жилийн турш хөлдүү байсан гэсэн хариу гарсан байх юм. Би л лав тахианы шинэ мах хүртэж байгаа гэдэгтээ итгэхгүй байна. Монголчууд ихэнх хүнсээ гаднаас импортолдог болсон гэх юм. Сүүгээр жишээлж бодоход үнэн юм шиг байна. Энэ л аюулын харанга.

Монголд архинд хордож үхжээ гэж дуулддаг болохоос бус хүн өлсөж үхэж гэнэ гэж хэзээ ч сонсогдож байгаагүй юм даг. Гэсэн хэрнээ хүнсний том импортлогчид болж хувирчээ. Нэгэн цагт монголын өрх бүр үйлдвэрлэгчид байжээ. Тэд улаан, цагаан идээ боловсруулах гайхалтай цэвэр  технологийг бий болгож чадсан ард түмэн болохыг гадаадынхан гайхан биширсэн нь бий. Судлаачдын багцаагаар Монголын нэг малчин өрх 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан гэх юм билээ. Тухайлбал, Монгол цавууг айл бүр хийдэг байв. Ийм цавуугаар наасан эдлэлийг  100 жилийн настай хэмээн ярилцдаг байжээ. Энэ мэт чаддагаа чадахаа байж, эсвэл гээж орхигдуулж, гаднаас авахаа илүүд үздэг болсон нь импортын хараат болоход хөтөлж байна.

Үе үеийн эрх баригчид жижиг дунд үйлдвэр гэж ярьсаар ирлээ. Уг нь их сайхан сэдэв. Тэднийг дэмжиж байна гээд жил бүр хэдэн тэрбумаар нь хөрөнгө төсөвлөдөг. Гэтэл энэ зээлээс жижгүүд нь мултарч үлддэг гэлцэх юм билээ. Энэ жижиг дунд үйлдвэрийн зээлээс Улаанбаатарт сүлжээ паб ажиллуулдаг нэгэн хэдэн зуун саяар нь зээлсэн тухай чих дэлсч байсан.

Уг нь зээл дэмжлэг нь эзнээ олоод жаахан дэмжиж хөгжөөгөөд өгвөл үндэсний үйлдвэрлэгчид хөл гараа амархан олчихмоор юм билээ. Монголчууд айлаас эрэхээр авдраа уудла хэмээн  ярьдаг. Энэ бол өөрдсийн чадахаа өрөөлөөс бүү гуй гэсэн санаа юм. Хийж чадаж байгаагаа гаднаас импортлох нь өөрсдийнхөө улаан голыг гогдож байгаагаас нэг их өөрцгүй санагдана.

П.Булган


URL:

Сэтгэгдэл бичих