Хоёр үхэр аянгад цохиулж үхжээ

8e0f654164db925c9b9efdb3c2cbbede_1200-600x300Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд аянга цахилгаантай аадар бороо орсон. Хүчтэй аадрын улмаас өнгөрсөн бямба гарагийн 22.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу УСУГ-ын ундны усны хамгаалалтын бүсэд хоёр үхэр аянгад цохиулж үхсэн байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид болон бусад холбогдох албаны хүмүүс газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авчээ.

Мөн дүүргийн “Баяндэмбэрэл” мал эмнэлгийн их эмч үхсэн үхрүүдээс малын гоц халдварт өвчний шинжилгээ авсан байна. Шинжилгээгээр хүн, мал амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй аж. Иймээс Цагаандавааны хогийн цэгт булж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих