Улсын Дээд шүүх Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг 8 дугаар сарын 4-нд хэлэлцэнэ

49a72eff6637f6f7great-600x290Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр буюу энэ баасан гарагт хэлэлцэхээр болжээ.

Сануулахад, хэргийг 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан байсан ч,  шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад байгаа гэх шалтгаанаар шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн байдаг. Тиймээс  шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгчийн мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг дахин хойшлуулаад байсан.

Тэгвэл шүүх хуралдааны тов гарч, 8 дугаар сарын 4-ний өдөр хэлэлцэхээр боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих