Хятад руу хууль бусаар нэвтэрч буй Умард Солонгосчууд бол дүрвэгчид биш

527-1501471349p1bmb94ot3455bbcm7m8i1mn31БЭЭЖИН. /GlobalTimes/. “Манай улс руу хууль бусаар нэвтэрч буй умард солонгосчуудын асуудлыг бид зохих ёсны дагуу шийдвэрлэсээр ирсэн. Хууль бусаар хилээр нэвтэрч буй хүмүүсийг “дүрвэгчид”-ийн ангилалд багтаах боломжгүй” гэж Хятад улс өнөө өглөө мэдэгдлээ.

Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Хятадын хилийг зөрчин хууль бусаар нэвтэрч буй умард солонгосчууд бол дүрвэгчид биш. Тэд Хятад улсын хуулийг зөрчиж, хууль бусаар манай улс руу нэвтэрч байгаа хүмүүс” гэв.
Хууль бусаар хил нэвтэрсэн умард солонгосчуудтай холбоотой асуудлыг БНХАУ-ын хууль, олон улсын хууль болон хүмүүнлэгийн зарчмын дагуу Хятад улсын Засгийн газар шийдвэрлэсээр байна гэж хэвлэлийн төлөөлөгч Лу хэллээ.
Умард Солонгос дахь хүний эрхийн байдлын талаарх НҮБ-ын илтгэгч Томас Оже Куинтина өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хэлэхдээ “Хятад улс умард солонгосчуудыг нутаг руу нь буцаах тохиолдох нэмэгдэх болсон явдалд би ихэд санаа зовниж байна” гэж мэдэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын ГХЯ дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих