Ерөнхийлөгчийн охин хүүхдээ хөхүүлж буй зурагнаасаа болж шүүмжлүүллээ

4524a77f3879ca3b3cdf00eeceb3c3a08c990e85Киргиз улсын Ерөнхийлөгчийн бага охин Алия Шагиева нялх хүүхдээ хөхүүлж буй зургаа сошиал сүлжээнд нийтэлснээсээ болж нилээдгүй шүүмжлэлд өртөөд байна.

Алия Шагиева нэг сартай хүү Тагир-аа хөхүүлж буй зургаа өөрийн Инстаграм хуудсандаа “ Би хүүгээ хүссэн үед нь хаана ч, хэзээ ч хөхүүлнэ” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. Гэхдээ хүмүүс түүнийг ёс суртахуунгүй зан гаргаж, сошиалд байх ёсгүй зураг орууллаа” хэмээн шүүмжилсний дараа уг зургаа устгасан байна. Алия Шагиева: Бидний өнөөгийн хандлага, соёлт байдал эмэгтэй хүний биеийг эсрэг хүйстний бэлгийн харьцаанд ороход ашигладаг зүйл болгосон нь шинэ дүр төрхийг бус гутамшигт байдлыг бий болгоод байна гэж хэлжээ. “Миний хүүгээ хөхүүлж буй зураг бол бүдүүлэг зан биш энгийн л зүйл байсан. Ийм зургаа тавьсан минь хэн нэгнийг бэлгийн харьцаанд орьё хэмээн уруу татаж буй зүйл бус харин хүүхдийнхээ физиологийн хэрэгцээг хангахаар эх хүний хийдэг энгийн нэг үйлдэл байсан” хэмээн одоо 20 настай уран бүтээлч Алия Шагиева тайлбарлав. Тэрээр мөн : Хүүгээ хөхүүлэх нь миний зүгээс түүндээ өгч буй хамгийн сайн зүйл. Хүүдээ анхаарал халамж тавих нь хүмүүс намайг юу гэж хэлж, дүгнэхээс илүү чухал гэжээ.

Киргиз улс бол хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд консерватив, мусульман шашинт улс юм. Тус улсын Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, тэргүүн хатагтай Райса нарын хувьд миний зурагт таатай хандаагүй гэж Алия Шагиева онцлов. “Ээжийн хувьд найзуудаасаа намайг инстаграм хуудсандаа ийм зураг хийсэн гэдгийг сонссон байсан. Тэдэнд миний зураг таалагдаагүй. Гэхдээ Киргизийн шинэ үеийнхэн тийм ч хуучинсаг биш. Бид эцэг эхээсээ өөр” хэмээн мэдэгджээ.

Алия Шагиева өөрийн дэвшилтэт, онцгой зангаараа алдартай гэж хэлж болно. Тэрээр орос залуу Константинтай гэрлэснээсээ 6 сарын дараа хүү Тагираа төрүүлсэн юм.  Ёс заншил, уламжлалаа дээдэлдэг, махан хоол иддэг улсад амьдардаг хэдий ч Алия, Константин хоёр цагаан хоолтон гэдгээрээ эрс ялгардаг.

Дэлхий нийтэд хүүхдийг хөхөөр хооллохын ач холбогдлыг эрүүл мэндийн байгууллагууд уриалж байгаа билээ. Гэсэн хэдий ч залуусын хувьд хүүхдээ хөхөөр хооллох нь биеийн галбирт ялангуяа хөхний хэлбэрт нөлөөлдөг гэж үзэх, олон нийтийн газарт хүүхдээ хөхүүлэх нь замбараагүй, ёс зүйгүй үйлдэл гэж үзэх явдал элбэг байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих