Засгийн газар маргааш бонд арилжина

190797-17082016-1471411660-118101169-10082016-1470819158-375243716-190022-04082016-1470283764-1933529131-zasag1-600x387Засгийн газар ирэх сарын 01-нд буюу маргааш 18 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжина. Тус бонд нь гурван төрөл байх ба хоёр нь хямдарсан, нэг нь үндсэн үнээрээ арилжаалагдах юм байна.   Эхнийх нь гурван сарын хугацаатай, зургаан тэрбум төгрөгийн үнэтэй бонд байх ба хямдарсан үнэ нь 97.400 төгрөг бөгөөд 11.6 хувийн хүүтэй юм байна. Харин 39 долоо хоногийн хугацаатай бонд мөн адил 100 мянган төгрөгийн үндсэн үнээс 91.953 төгрөг болж хямдрах аж.

Тус бонд нь жилийн 11.7 хувийн хүүтэй, долоон тэрбум төгрөгийн үнийн дүнтэй. Харин хоёр жилийн хугацаатай жилийн 13.7 хувийн хүүтэй таван тэрбум төгрөгийн бондын нэгжийг нь 100 мянган төгрөгийн үндсэн үнээр арилжих юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих