Шинжааны Баянгол – Аялал жуулчлалын төгс нутаг
Шинжааны Баянгол Монгол өөртөө засах орон нь Хижин шяны баруун хойт зүг, Тэнгэр уулын төв хэсгээр байрлаж, дундад улсын хувьд газар нутгийнхаа хэмжээгээр хоёр дугаарт орох тал нутаг хэмээн алдаршжээ. Баянбулагийн тал нутаг нь байгалийн өнгө үзэмжээрээ хүн олны сэтгэлийг аргамжисан 5A зэрэглэлийн аялал жуулчлалын бүс нутаг ажээ.
Баянбулагын тал нутаг өндөр хайрхан уул сарьдаг, хотгор газар, тэгш тал зэрэг байгалийн олон янзын тогтоцтой, Дундад иргэн улсдаа мал аж ахуйгаараа нэгт ордог байна. Монгол туургатаны нэг, торгууд иргэдийн 200 гаруй жил амиараа хамгаалсан орон гэдэг. Энэ нутагт торгууд хошууд ястан голлон сууршин амьдарч, уламжлалт нүүдлийн мал аж ахуйн амьдралаа өнөөг хүртэл үргэлжилсээр буй. Сүүлийн жилүүд орон нутгийнхаа байгалийн даву тал болсон үзэсгэлэнт байдал, байгалийн элдэв тогтоц зэргээ ашиглан аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэхээр зоригложээ. Тус бүс нутгийн аялал жуулчлал хөгжлийн шатанд орж, цаашид ашигтай байх боломж нь нээгджээ. Баянбулагийн тал нутаг хүний нөлөөнд бага автсан, хүний хөл хүрээгүй онгон дагшин хэсэг ихтэй гэдэг. Тиймдээ ч дэлхийд ховордсон ан амьтан элбэг амьдарч, үржжээ. Тус нутаг Дундад иргэн улсын хээрийн хун оршин амьдрах хамгаалалтын орон хэмээн нэрлэгддэг.
Баянбулагийн тал нутаг зэрлэг амьтдын дархан цаазат газар болох Хунтын нуур, Баянголын далай ээж болох Хайдгийн гол, агуу сүрлэг Хөх усны чулуулаг ой, Хот салааны хүрхрээ, халуун рашаан зэрэг байгалийн баялагаар аялал жуулчлалын нөөц орон болж, хол ойрд алдаршжээ.
Көнгөсийн гол
Баянголын бас нэгэн аялал жуулчлалын орон бол Баянбулгаас 95 км-ийн зайд, Тэнгэр уулын төв хэсгээр байрладаг, бүхий л зүйл нь тэгш бүрдсэн ой хэмээн алдаршсан Көнгөсийн гол юм. Көнгөсийн голын эрэг дагуу сахлаг ой шугуйтай, олон төрлийн халуун рашааны баялагтай. Көнгөсийн голын халуун рашаанууд нь бүхий л төрлийн өвчин эмгэг илааршуулдаг гэдгээрээ алдартай аж. Ногоон нуур, Богдын харгай(нарс), Үүлэн ордон зэрэг байгалийн цогцолбор газруудаар аялахад олон хоног зарцуулагддаг тийм л өргөн уудам, үзэсгэлэн төгс, ач тустай ариун дагшин орон билээ.Көнгөсийн голын аялал жуулчлалын бүсийн гол цэгүүд энэ сард Дундад иргэн улсын аялал жуулчлалын стандартын А4 хэмээн үнэлэгдсэн байна.
Эх сурвалж: Бээжингийн төвийн их сургуулийн оюутан Б.Бурмаа
URL: