Н.Алтанхуягийг зөвлөх болгож болохгүй шалтгаан

10757

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр томилогдоно хэмээн долоо хоногийн эхний өдрөөс л эхлэн яригдаж байсан ч эл томилгоо өнөөдрийг хүртэл албажсангүй. Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаа гаргаад АТГ-руу бичиг явуулсан ч хариу ирүүлээгүй өдий хүрсэн байна.

Эх сурвалжуудын хэлж буйгаар ямар нэгэн шалтгаан олж Н.Алтанхуягийг томилгоог гацаа гэсэн сурагтай. Үнэндээ бол Н.Алтанхуяг Х.Баттулга нарыг хэрэгтэн болгохоор улайрч байсан МАНАН Ц.Элбэгдорж, М.Энхболд нарийн төлөвлөгөө бүтэлгүйтэж Х.Баттулга Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч болсон.

Харин Х.Баттулга Ерөнхийлөгч болсноос хойш анхны зөвлөхөөрөө МАНАН бүлэглэлийг хамгийн эхээр эсэргүүцдэг Н.Алтанхуягийг ахлах зөвлөхөөрөө томилсон нь тэдэнд бүр ч хүнд туссан бололтой.

Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр хүч нь суларч буй МАНАН бүлэглэл өөрсдийн сүүлчийн цайз болсон АТГ-аа ч болсон ашиглаад Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн зөвлөх болох боломжгүй гэсэн хариу өгөхөөр ажиллаж буй мэдээлэл байна.


URL:

Сэтгэгдэл бичих