287 аж ахуй нэгжийн уулын ажлын төлөвлөгөө зөвшөөрөгджээ

3d_modello4Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэст 2017 онд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн 370 аж ахуй нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 287 аж ахуй нэгжийн төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна.

АТГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лаборатори нь 2017 оны эхний хагас жилийн байдлаар Газрын тосны бүтээгдэхүүний 280 ширхэг дээжинд чанар хяналтын шинжилгээ, хатуу метал нүүрсний дээжинд 783 чанар хяналтын шинжилгээ, хөрс, усны дээжинд 39 чанар хяналтын шинжилгээ тус тус хийгдэж улсын төсөвт 75,9 сая төгрөгний орлого оруулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих