ОХУ-ын улс төрчид АНУ-ын хориг арга хэмжээнд дургүйцэж байгаагаа хурцаар илэрхийлж байна

орос(8)АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим энэ сарын 25-нд ОХУ, Иран, БНАСАУ-д хориг тавих төсөл баталсан. Энэ шийдвэрт ОХУ маш их дургүйцэж, АНУ-тай шинэ хуучин тооцоогоо нэгэн зэрэг бодохыг ОХУ-ын улс төрийн хүрээнийхэн уриалж эхэллээ.

ОХУ-ын Холбооны зөвлөлийн олон улсын үйл хэргийн комиссын захирал Косачев “АНУ-д өвдөлтийг мэдрүүлсэн хариу арга хэмжээ авах ёстой. Оросод хориг тавьсан, АНУ дахь ОХУ-ын гадаад харилцааны эд хөрөнгийг царцаасан, Оросын дипломат ажилтныг хөөсөн зэрэг шинэ хуучин тооцоогоо хамтад нь бодно” гэлээ.

Мөн тэрээр “Америкийн Конгресс ОХУ-д өс хонзон өвөрлөж байгаа тул хэлэлцээ өрнүүлэхийн аргагүй болсон, Америкийн ерөнхийлөгч Трамп Конгресстоо хандаж чадахгүй байгаа тул ОХУ, АНУ жич өрнөдийн орнуудаас бусад орнуудтай харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ” гэж мэдэгдлээ.

Кремль болон ОХУ-ын ГХЯ харин энэхүү хэрэгт тэвчээртэй байсаар байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичиг Песков “АНУ-ын энэ үйлдэл нь маш найрсаг бус байна, гэвч хариу хориг арга хэмжээг хэлэлцэх нь арай эрт байна, АНУ цаашид хэрхэхийг харах болно” гэжээ.

ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Рябков “ОХУ хоёр талын харилцааг хэвийн болгохоор үргэлжлүүлэн харилцана, мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Шаннонтой уулзана” гэжээ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих