Хашааны газар нь 400 м.кв бол зээлд хамрагдах боломжтой боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд буюу гэр хороололд оршин сууж байгаа иргэдэд ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн санхүүжилт олгох ажил үргэлжилж байна. Өнгөрсөн нэг сар гаруй хугацаанд 18000 гаруй иргэн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлт гаргаад байна.
Хотын удирдлагын зүгээс уг үйл ажиллагааг иргэдэд илүү ойртуулах зорилгоор хүсэлт хүлээн авах шинэ төвүүдийг Баянхошуу, 32-ын тойргуудад нээж ажиллуулж эхэлсэн.
Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 500 м2-аас доошгүй байна гэж заасан. Түүнчлэн банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна, худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх шаардлагатай юм.
Санхүүжилт авахыг хүссэн иргэдийн газрын хэмжээ журамд заасан хэмжээнд хүрэхгүй байх явдал гарч байгаа аж. Иймээс олон иргэнээс газрын хэмжээг багасгах хүсэлт ирүүлсэн байна.
Иргэдийн энэхүү хүсэлтийг харгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд журмандаа өөрчлөлт оруулж, газрын хэмжээг 400м.кв болгон бууруулсан байна.
Ингэснээр илүү олон өрхийг энэ хөтөлбөрт хамруулах боломж бүрдэж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Юун байр авч зээл төлөх байтугай түлээ нүүрсээ авч чадахгүй болтлоо ядуурсан иргэдээ хошгируулахаа болиоч ээ