Хөлөн буйрт хүчтэй мөндөр оржээ
Өчигдөр буюу долдугаар сарын 26-ны өдөр Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөн буйр хотын Шинэ Барга зүүн хошуунд ширүүн мөндөр оржээ. Шинэ Барга зүүн хошууны Амгалан балгаст орсон хүчтэй мөндрийн улмаас олон тооны машин болон айлуудын байшингийн цонхны шил хагарсан байна. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр энэ удаа орсон хур тунадасны хэмжээ 24.6 мм хүрч, мөндрийн диаметр нь 4.5 см байжээ.
URL: