Контрбандчин эр чипсний саванд хорт могой хийн хилээр гаргах гээд баригджээ

могой(2)-Мөн нэгэн хүн Хонгконг руу зургаан яст мэлхийг оймсонд боон илгээхийг оролдсон байна-

The Los Angeles Times-ийн мэдээлснээр АНУ-д төмсний чипсний саванд хорт могой хийн хулгайгаар хил давуулах гэсэн 34 настай Родриго Франко гэгчийг баривчилжээ.

Түүний хэргийг мөрдөн байцаалт нэг сарын турш үргэлжилжээ. Энэ оны гуравдугаар сард, гаалийн ажилтнууд тус бүр нь 60 см урттай гурван кобра могойг олжээ. Могойнуудыг төмсний чипсний лаазанд нуусан байжээ.

Нэгэн Хонгконг хүн WhatsApp ашиглан могой нийлүүлэхээр тохиролцсон байна. Франког мөн хилээр хууль бусаар яст мэлхий, матар нэвтрүүлэхийг оролдсон гэж буруутгаж байгаа аж.

Хэвлэлийн мэдээгээр гурван кобрагийн нэг үхсэн ба үлдсэн хоёрыг нь амьтны хүрээлэн рүү илгээсэн байна.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих