УНААЧ ХҮҮГИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРЧЭЭ
Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд 13 настай унаач хүү Л.Баасандорж мориноос унаж хүнд гэмтсэн хэрэг гарсан. Хүүгийн хувьд тархины суурь ясны хугарал, няцрал оноштойгоор Түдэвтэй сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд түүнийг энэ сарын 22-нд ГССҮТ-д авчирч, эмчилж эхэлсэн. Улмаар хүүг гавал тархины мэс засалд яаралтай оруулсан. Тэгвэл хүүгийн биеийн байдал сайжирч байгаа аж. Одоогоор эмийн эрчимт эмчилгээ үргэлжилж байгаа юм байна.
URL: