Ерөнхий сайд Буйр нуурын эрэгт амарч байна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат амарч байгаа. ОУВС-гийнхан түүнтэй уулзах гээд чадаагүй тухай хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уржигдар Буйр нуурын эрэгт байрлах “Алтай констракшн” компанийн Жуулчны баазад амрахаар очжээ. Ерөнхий сайдтай хамт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай нар амарч байгаа гэнэ. Тэдний амралт маргааш дуусч, Ерөнхий сайд нийслэлд ирж ажилдаа орох мэдээлэл байна.
URL: