Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явагдахгүй

10707

2016 оны орон нутгийн сонгуульд МАН улс орон даяар үнэмлэхүй ялалт байгуулж аймаг сум дүүргүүдэд МАН-ын засаг тогтож ажилдаа орсон бол нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Баянгол гэсэн гурван дүүрэгт АН ялалт байгуулж засагаа авсан бол Баянзүрх дүүрэг дээр сонгуулийн маргааны асуудал үүсээд шүүхийн байгууллагаар яваад   9 сарын нүүрийг үзэж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн 6-р сард улсын дээд шүүхийн шийдвэр гарч Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явуулахгүй гэсэн шийдвэр гарчээ. Дээд шүүхийн шийдвэр эцсийн байдаг бөгөөд Баянзүрх дүүргийн МАН-ын хороо шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч одоо Дүүргийнхээ ИТХ-д бүлэгээ байгуулж 19 төлөөлөгчөө ажилд нь оруулах хэрэгтэй болов уу. Баянзүрх дүүргийн МАН-аас сонгогдсон 19 төлөөлөгч 19 хорооноос сонгогдсон нь мэдээж одоо хороод тус бүр дээр иргэдийн нийтийн хурал зарлагдаж хороон засаг дарга ИНХ-ын дарга нараа томилж байгаа энэ цаг үед Баянзүрх дүүргийн МАН нэг ч алхам хийхгүй байгаа нь гайхалтай…

Эх сурвалж: www.ulsturch.mn

URL:

Сэтгэгдэл бичих