Намын бүлгүүд буулт хийж эхэлсэн үү
Удтал хүлээсний эцэст сонгуулийн хуулийг батлахаар болжээ. Ингэхдээ хоёр тийшээ харж тус хуулийг гацаанд оруулж байсан эрхэм намын бүлгүүд сонгуулийн тойрог хуваах талаар хэлэлцэж эхэлсэн байна. Тухайлбал тойргын мандатыг хаана хаана төвлөрүүлэх эсэхийг дорвитой шийдэж чадахгүй байгаа. Тиймээс шударга хуваарилалт явуулахын тулд өчигдөр болсон ардчилсан намын бүлгийн хурлаар нэгэн нааштай шийдвэрийг хэлэлцсэн байна. Энэ нь тойрог хуваах, сонгуулийн хуулийг батлахдаа улс төрийн намуудын төлөөлөл болон ТББ-уудын саналыг авч хэлэлцэхээр болжээ. МАН, АН-ын бүлэг тулсан газар ийн шийдвэр гаргаж байгаа нь аль аль талаасаа иргэдэд буулт хийж байна гэх шум байгаа юм. Сонгуулийн хууль нь батлагдаагүй байхад сонгуулийн суртачилгаа нь яваад эхэлчихсэн. Гишүүд өөрийгөө бодох уу иргэдээ бодох уу гэсэн хүндхэн шийдвэрт тулаад буйг улс төр судлаачид хэлж байна.
URL: