СЭЛЭНГЭ АЙМАГТ ГУРВАН ТҮЙМЭР АСЧ БАЙНА
Өчигдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1, Мандал сумын 1 нийт 2 түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байгаа гэж ОБЕГ-аас мэдээлсэн.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 169 албан хаагч, 11 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 80 албан хаагч, 4 автомашин, орон нутгаас 74 хүн, 2 автомашин, Улаанбаатар төмөр замаас 20 алба хаагч, 2 автомашин, нийт 343 хүн, 19 автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Гурванбулаг сумын 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1, Ерөө сумын 4, Хүдэр сумын 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 6, Эрдэнэ сумын 2, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 17 түймрийг бүрэн унтрааж түймрийн голомтод ажиллаж байсан бие бүрэлдэхүүн, дайчлагдан ажиллаж байсан иргэдийг түймрийн голомтоос нүүлгээд байна.
URL: