Энэ зуунд эгнэшгүй аварга

хаку(1)Арлын орон буюу Наран ургах зүгийн орон болох Япон улсад өчигдөр үндэний уламжлалт бөх болох сумогийн ээлжит барилдаан /башё/ дууслаа. Энэ удаа Монголчууд бидний бахархал болсон Их аварга-”Дай ёкозуна” Хакухо М.Даваажаргал маань 39 дах удаагаа түрүүллээ.

Энэ тухайд, Монголын түүх сонирхогч М.Мөнхжаргалын өгүүлсэн тоо баримттай танилц.

39 дэхь удаагаа түрүүллээ

40 , түүнээс дээш удаа түрүүлсэн анхны бөх болохын төлөө энэ оны сүүлчийн хоёр тэмцээнд зүтгэх нь дээ.

Дээр нь 1000 + 50 даваа авсан анхны бөх боллоо.

Мөн дээд зиндаанд 965 давсан нь ч бас түүний тогтоогоод байгаа дээд амжилт юм байна.

Удаах амжилтын эзэн Озеки Кайо 879 давсан байпагш юм байна.

Дараагийн тэмцээнээс эхлээд 1050 – иас илүү давсан анхдагч болох нь. Удаах амжилтынхих нь эзэн болох Кайо 1047 дахь даваагаа авч, 2011 онд 39 хүрэхээсээ хэдхэн хоногийн өмнө буюу 38 насандаа зодог тайлсан.

Их аварга Чиёнофүжи 1991 оны 5 – р сард дээд амжилтаа тогтоон, 36 насандаа зодог тайлж байж. Ёкозуна Чиёнофүжи Коомусуби Оошиогийн 1988 онд тогтооосон 964 давааг 965 болгон дээд амжилт тогтоосноос хойш 1045 болтлоо буюу өөрийнхөө дээд амжилтын 80 – аар нэмтлээ үргэлжилж.

Тэгвэл Кайо 1046 давж шинээр тогтоосон дээд амжилтаа 1047 болгоод л зогсож. Тэгвэл Хакухо 32 – той. Ямартай ч Токиогийн Олимп хүртэл зодоглоно гэсэн.

1048 – аар тогтоосон дээд амжилтаа 1050 хүргэн , ялалтаа эзэн хааны цомтойгоор энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүллээ. Хэд л бол хэдээр нэмж болохоор боломж байна.

2011 оны 7 – р сард тогтоосон дээд амжилт 2017 оны 7 – р сард шинэчлэгдлээ. Оошиогийн 964 даваа тухайн үедээ дээд амжилт байсан бол өнөөдөр Хакухо дээд зиндаанд 965 давчихаад байна.

Г.Хуяг

gereg.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих