Нийслэлийн захын хороодод “Гэр театр” төсөл хэрэгжинэ

4763fc99bb497f9352608735ca0c8e71277e34e5Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар нийслэлийн Соёл, урлагийн газрын хагас жилийн ажлын тайлантай танилцаж, цаашид ажиллах чиг үүргийг өглөө.

Нийслэлийн Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй ажлынхаа талаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн ““Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр,  “Хотын соёл” болон “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяны хүрээнд иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх үйл ажиллагаанууд хийгдэж байна. Мөн нийслэлийн Соёл, урлагийн газрын түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа тул тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөний дагуу баримтат кино, ном бүтээх ажлууд хийгдэж эхэлсэн. Тус газраас БНСУ-ын Намянжу хотын Соёл, аялал жуулчлалын газар, ОХУ-ын нийслэл Мосъква хот, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд найрамдах Франц Улс, АНУ-ын Филаделфи хот, Бүгд найрамдах Австри улс, Япоун улс, БНХАУ-ын Карамай хоттой гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж байна” хэмээн танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг эрчимжүүлж, үйл ажиллагаагаа аль болох хотын захын хороод руу чиглүүлэх шаардлагатай байна. Иймээс “Гэр театр” төслийг дэмжиж байгаа бөгөөд ард иргэдийн сэтгэл санаанд нийцсэн ажил болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү төслийн туршилтыг Сонгинохайрхан дүүргийн XXVI хороо буюу Улаанчулуут орчимд ажиллуулж эхлэх нь зүйтэй бөгөөд энэ ажлыг идэвхжүүлэх шаардлагатай” хэмээн онцоллоо.


URL:

Сэтгэгдэл бичих