Венесуэлийн сөрөг хүчин ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

b76b07fc03d81815114091d517fc0eabb03e733bВенесуэлийн сөрөг хүчин болон түүний талыг баримтлагчид ирэх долоо хоногт Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хоёр хоногийн ажил хаялт хийх гэж байгаагаа мэдэгдлээ. Энэ тухай “Ардчилсан эв нэгдлийн эвсэл” сөрөг хүчнээс сонгогдсон Үндэсний ассамблейн депутат Симон Кальсадилья сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Тэрээр “Бид нийгмийн бүх салбар, бүх ажилчид, оюутан, бизнес эрхлэгчид, тариачид, үйлдвэрлэгчид, бизнесийнхэн болон Венесуэлийн нийт ард түмнийг ирэх лхагва, пүрэв гарагт болох 48 цагийн ажил хаялтад оролцохыг уриалж байна” хэмээн ард иргэдэд хандан хэлжээ.
С.Кальсадильягийн хэлж буйгаар Ерөнхийлөгч Н.Мадурогийн улс төрийн өрсөлдөгчид ирэх баасан гарагт өргөн хэмжээний эсэргүүцлийн акц зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Өнгөрсөн Пүрэв гарагт Венесуэлийн сөрөг хүчин Үндсэн хуулийн ассамблейн сонгуулийг хүчингүй болгохыг шаардан 24 цагийн ажил хаялт зохион байгуулсан бөгөөд Сөрөг хүчнийхний мэдээлснээр, уг ажил хаялтад иргэдийн 85 хувь нь нэгдсэн байна. Үүний хариуд Ерөнхийлөгч Н.Мадуро ажил хаялтын өдөр тус улсын томоохон үйлдвэрийн газрууд бүгд ажилласан гэж мэдэгдэж байлаа. Венесуэлд сөрөг хүчнийг дэмжигчид Засгийн газраа эсэргүүцэн хийж буй жагсаал хүнд хэлбэрт шилжиж тус улс нилээдгүй үймээнтэй, тайван бус байгаа билээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих