Citigroup: Азийн зах зээлийн гол эрсдэл бол Ким Чен Ун, бас …

527-15008570586ldkn9fstblfs551nf9gkmm50m_bАзийн зах зээлийн чиг хандлага хаашаа эргэх талаар дүгнэлтээ гаргасан Citigroup Inc. тийм ч тай­ван бус байгаа талаар “Bloomberg” мэдээлж байна.

Тэдний үзэж буйгаар дөрвөн томоохон эрсдэл энэ зах зээлд тулгараад байгаа бөгөөд цаашид ч улам түгшүүр үүсгэж мэдэх аж.
Алгуурхнаар урагшил­саар буй, тэгсэн хэр нь тийм ч айхтар инфляцид дарагдчихаагүй бас Хятадын шинэтгэлийн бодлогоор түүчээ хийсэн энэ зах зээлийн энэ оны төлөвт итгэл дүүрэн байж чадахгүй гэдгээ Ази Номхон Далайн ахлах эдийн засагч Жоанна Чуагаар ахлуулсан шинжээчид өнгөрсөн баасан гаригт тайландаа дурдсан байлаа.
Эдгээр дөрвөн үнд­сэн эрсдэл бол Төв­бан­куудын нөлөө, амь бөхтэй популизм, Хятадын дүрэм журмууд, Ким Жон Ан зэрэг аж. Тэгвэл эдгээрийг илүү тодруулаад үзье.
ТӨВБАНКУУД
Инфляц болоод өсөлтийн төлөв байдалд өнөөгийн цаг үеийн дарамт улам нэмэгдсээр байх зуур Европын Төвбанк хийгээд Хол­боо­ны нөөцийн сан­гийн мөнгөний хатуу бод­лого зэрэг нь голлох Төвбанкуудад хэрхэн нөлөөлөх бол.
Холбооны нөөцийн сан­гийн үйлдэл нь Азид асар хүчтэй цохилт өг­дөг нь ам.доллар хэмээх ногоон мөнгөн дэвсгэрт­тэй холбоотой.
ПОПУЛИЗМ
Орлогын дахин хуваа­рилалт нь тэгш бус хэдий ч Азийн эдийн засаг тэнцвэрээ хадгалж үлдсэн өнгөрсөн цаг хугацаанаас хашир зан сууж ихээхэн юм сурч авсан нь тодор­хой. Улмаар энэ нь олон улс оронд популизмын ул мөрөө үлдээсэн билээ. Жишээ нь Хятад, Малайз.
ХЯТАДЫН ДҮРЭМ ЖУРМУУД
Зах зээлийн ажиглагчдын урьдчилан харж буйгаар Хятадын зохицуулагчид хөрөнгө оруулагчид болоод үнэт цаасны арилжаа идэвхтэй байгааг болгоомжлол хэмээн хүлээн авч буй. Үүнээс улбаалан сан­хүү­гийн бодлогууд улам чангарч, энэ нь тогт­вортой өсөлтийн эсрэг нөлөө үзүүлж байгаа юм.
КИМ ЧЕН УН
Тэгвэл хамгийн сүүлийнх нь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун. АНУ-ын хориг арга хэмжээ, Хятадын Хойдуудын эсрэг нефтийн экспортын хориг саад, бүр цаашлаад цэргийн хүчийг энд нэрлэж болно. Аливаа цэргийн хүчний нөлөө нь зах зээлд хурцадмал байдал үүсгэж, долларын арилжаа, бүр иенийн чангаралт зэргээр сөрөг урвал үзүүлж, мөргөлдөөнийг улам өргөжүүлнэ хэмээн дээрх тайланд дурдсан байжээ.
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих