60 тэрбумын схемийн ”загалмайлсан эцэг” Ц.Сандуй гэж хэн бэ?
МАН сонгууль угтан санхүүгийн төлөвлөлт хийсэн, ингэхдээ төрийн өндөр албан тушаалыг урьдчилан зарах замаар нийт 60 тэрбум төгрөг олох схем зохиосон талаар бичлэг анх УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр цацагдаж, үүнээс хойш улс төрийн маш олон үйл явдал болоод байна. Энэ бичлэг, санхүүгийн төлөвлөлт хийх үйл ажиллагааны гол “эзэн” нь Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны Дарга Цэндсүрэнгийн Сандуй гэгч болохыг тэрээр өөрөө баталсан билээ. Болж өнгөрсөн үйл явцыг уг бичлэгт оролцсон иргэн Доржзовод нэгд нэгэнгүй өгүүлсэн байдаг. Үүнээс тоймлон хүргэвэл:
2014.07 сарын 2-р хагаст Шинэ Монгол хаад групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Нийслэлийн МАН УЗ гишүүн, МАН Бага хурлын гишүүн А.Ганбаатар Г.Доржзодовыг тус компанид Стратеги хариуцсан захирлаар ажиллуулахаар аман гэрээ байгуулав, Нийслэлийн МАН дарга Ц.Сандуйтай танилцуулав.
2014.08.01 Шинэ Монгол хаад групп ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаас Гүйцэтгэх захирал А.Ганбаатарыг 9 сарын 1-ний дотор Г.Доржзодовтой Контрактын гэрээ байгуулж Стратеги хариуцсан захирлын албан тушаалд томилохыг үүрэг болгосон шийдвэр 100% саналаар гаргав. Гэхдээ ажлаа авхаасаа өмнө буюу 9 сар гартал Нийслэлийн МАН-ын 2014-2016 оны бүтэц, зохион байгуулалт, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь болон 2016 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын Төв штабын бүтэц, зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, сонгуулийн санхүүжилтийн схем, эдгээрийг нэгтгэн үзүүлэх презентшн зэргийг боловсруулах ажилд туслаж ажиллахыг үүрэг болгов.
2014.09.08 12:00-13:30 Шинэ Монгол хаад групп ХХК-ийн 4 давхарт М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болов. Уулзалтын бичлэгийг бүрэн эхээр нь СОНСОХ, поверпойнт ҮЗЭХ, эксель тооцоолуур ҮЗЭХ. Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий (Ц.Сандуйгийн эгчийн хүүхэд гэж танилцуулсан) нар уулзалтын дараа эд мерийн баримтуудыг бүгдийг устгав. А.Ганбаатар нь Г.Доржзодовын боловсролын бүх бичиг баримтуудыг сейфэндээ цоожилж барьцаалав. А.Ганбаатар улмаар 7 сард анх Г.Доржзодовтой байгуулсан аман гэрээнээсээ буцаж түүний ажилласан 40 гаруй хоногийн ажлын хөлсөнд 50’000 (тавин мянга) төгрөг өгөв. Ц.Сандуй уг нь Г.Доржзодовт өгөөрэй гээд 100’000 (нэг зуун мянга) төгрөг унаа, хоолны мөнгөнөөс А.Ганбаатар талыг нь өөртөө авч үлдсэн.
2016.06.17 22:00 Г.Доржзодов олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс 90 минутын бичлэгээс 3 хэсгийг тасдан www.soundcloud.com-д ил нээлттэй байршуулж хүргэв. Хоёр хоногийн турш олон нийтэд ил байршуулсан бичлэгийг 600 гаруй хэрэглэгч сонсож, татаж, цааш нь дамжуулж, хуваалцаж амжсан байв.
2016.06.19 10:00 Ц.Сандуй, А.Ганбаатар нар мсж-р холбогдож www.soundcloud.com дээр байршуулсан файлуудыг устгахыг Г.Доржзодовоос шаардаж эхлэв. Нэгэнт олон нийтэд шууд хүрч нийгэмд цацагдаж ач холбогдлоо гээсэн бичлэгийг Ц.Сандуй, А.Ганбаатар нар Г.Доржзодовт 2014 онд олгоогүй ажлын хөлсийг нөхөн олгож хариуд нь тэдгээрийг устгах нууц үгийг аваад www.soundcloud.com, google drive, twitter хаягнуудаас нэн даруй устгав.
2016.06.22 СБД Цагдаагийн 1-р хэлтсээс 2016.06.20-нд өгсөн даалгаврын дагуу ШШҮХ “…бичлэг дээрх дуу хоолой Ц.Сандуйгийн дуу хоолой мөн…” гэсэн дүгнэлт #4113-г 2016.06.22-нд гаргав.
2016.06.24 Э.Эрдэнэжамъян ХБХурал хийж олон нийтэд дүрсжүүлсэн бичлэгийг тараав. Мөн өдөр Ц.Сандуй МАН-ын төв байрны гадна талбайд ХМХ-д яаравчлан МЭДЭГДЭЛ хийж “…Одоогоос 2 жилийн өмнө Нийслэлийн МАН стратеги, тактик боловсруулах уулзалт болсон. Тэр уулзалтын бичлэг алдагдсан байна…” гэж үнэнээ хүлээв.
2016.06.25 Д.Амарбаясгалан МАН-ын байранд ХБХурал хийж Ц.Сандуйгийн өмнөх өдөр хийсэн мэдэгдлийг эрс үгүйсгэв, Төрийн ордонд АН ХБХурал хийж УПЕГ, АТГ, ЦЕГ-т хандахаа мэдэгдэв.
2016.06.26 МАХН Дарга Н.Энхбаяр ХБХурал хийв.
2016.06.27 АН ХБХурал хийж Д.Баттулга ШШYХ “…эвлүүлэг биш…” гэсэн дүгнэлт #4225-г танилцуулав. Хавтаст хэрэгт авагдсан огноогоор СБД Ц1Х-ийн даалгавараар ШШҮХ 2016.06.30-нд дүгнэлт #4225 үйлдсэн байв!
2016.06.27 М.Энхболд ХБХурал хийж “60 тэрбумын бичлэгийн эвлүүлэгч Ө,Д нарыг шалгаж байна” гэсэн СБД Ц1Х-ийн албан бичгийг үзүүлж ШШYХ бичлэгийг шалгаж байна гэв. Хавтаст хэрэгт авагдсан огноогоор ШШҮХ шинжилгээг АТГ-ын даалгавараар хийж бичлэгийг эвлүүлэг гэж үзсэн дүгнэлтийг 2016.07.18-нд гаргасан байв!!!!!!
2016.06.27 Орон даяар цацагдсан УИХ-ын Сонгуулийн мэтгэлцээн дээр 60 тэрбумын бичлэгийг М.Энхболд эвлүүлэг гэж мэдэгдэв.
2016.06.28 19.00-23.00 орчимд АТГ-т Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нар үгсэн хуйвалдсан, хоорондоо зөрчилтэй худал мэдүүлэг өгөв.
2016.06.30 СБД Ц1Х-ийн даалгавараар ШШҮХ “…бичлэг эвлүүлэг биш. Гурван хүний харилцан яриа 1 цаг хугацаанд болсон байна…” гэсэн дүгнэлт #4225 гарав.
2016.07.06 Ц.Сандуй НИТХ-ын Анхдугаар хуралдаан дээр хэлсэн үгэндээ “…Хэрэв бичлэг үнэн бол би хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ бичлэг эвлүүлэг гэдэг нь тогтоогдож байгаа…” гэв. Энэ хуралдаан дээр Ц.Сандуй НИТХ Даргаар сонгогдов.
2016.07.17 АТГ-с 204 тоот эрүүгийн хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах саналаа НПГ-т өгөв.
2016.07.18 ШШҮХ-ээс бичлэгийг “…эвлүүлэг мөн…” гэсэн дүгнэлт #4374 гаргав /АТГ энэ дүгнэлтийг аваагүй байхдаа НПГ эрүү үүсгэхээс татгалзах саналаа гаргасан.
2016.08.02 НПГ-с АТГ-ын 204 тоот хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах тухай 208 тоот тогтоол гаргав.
2016.08.26 СБД Ц1Х 201625022125 хавтаст эрүүгийн хэрэг нээв.
2016.09.12 ЦЕГ-ын мэдээлэл “60 тэрбум босгох бичлэгийг эвлүүлсэн сэжигтэнг олжээ” /Г.Доржзодовыг саатуулаагүй байхдаа ийм мэдээлэл ЦЕГ цацав/
2016.09.14 СБД Ц1Х-ээс Г.Доржзодовыг гэрийнх нь гаднаас саатуулав, А.Ганбаатар СБД Ц1Х-ийн эрүүгийн хэргийн процесст хөндлөнгөөс ноцтой нөлөөлж АТГ-т анх 6-7 сард өгсөн мэдүүлгээ эрс өөрчлөв.
2016.09-10 сар А.Ганбаатар “Хэрэв ДАРГА зөвшөөрөх юм бол БИД чамайг устгачихад ядах юм байхгүй” гэж Г.Доржзодовын амь насанд удаа дараа заналхийлж эхлэв. Мөн “Прокурорт хэргийг хэрэгсэхгүй болгуулахад их мөнгө өгөх хэрэгтэй болчоод байна” гэж яриан дундаа ам алдав.
2016.09.28 СБД Ц1Х 201625022125 хавтаст эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор найруулан бичиж дуусаад саналаа СБД прокурорт гаргав.
2016.10.13 СБД прокурор хавтаст хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1896 тоот тогтоол гаргав.
2016.10.27 УИХ-ын Чуулган дээр Гишүүн Л.Болд: 60-н тэрбум төгрөгийн асуудлаа ард түмэнд ил болго, нотол гэв.
2017.03.14 Э.Эрдэнэжамъян ХБХурал хийж НПГ-ын 2016.08.02-ны 208 тоот тогтоолын хуулбарыг анх удаа олон нийтэд танилцуулав, мөн өдрийн орой Г.Доржзодов уг тогтоолын хуулбарыг Э.Эрдэнэжамъянаас авч танилцав.
2017.03.15 Г.Доржзодов “..Хэрэв надад болон миний гэр бүлд ямар нэг зүйл тохиолдвол 90 минут бичлэг, 160 слайд бүхий ррт, эксель, зураг бүгдийг олон нийтэд дэлгэж нэр төрөө сэргээнэ..” гэсэн мсж Ц.Сандуйгийн утас руу болон вайбр луу илгээв. 2014 оны 9 сарын 8-ны өдрийн 90 минутын уулзалтын үеийн фото зураг болон холбогдох файлуудын дүрсийг Ц.Сандуйд өөрт нь илгээв. Огт хариу өгөөгүй болно.
2017.03 сарын 2-р хагаст үл таних албаны бус хүмүүс Г.Доржзодовын фото зургийг байрных нь хүмүүст үзүүлж сураглаж эхэлсэн. Хэрвээ харагдвал утсаар мэдээлээрэй гээд дугаараа үлдээсэн. Өглөө бүр ирж орцных нь үүдэнд сахидаг болсон. Гэрт нь Г.Доржзодовыг эзгүй үеэр сантехникийн асуудлаар үл таних 2 хүн нэвтэрч ороод сэлгүүцээд гарсан, СӨХ ажилтан хаалга тогшиж танай хэнийх гэдэг айл вэ, Ганбаатарынх мен үү гэж асууж шалгаасан /конторт байдаг мэдээллийг СӨХ ажилтан хаалга тогшиж асуудаггүй/ хэвийн бус зуйлс ажиглагддаг болсон.
2017.04.05 Г.Доржзодовын гэрийн үүдэнд А.Ганбаатар отолт хийж саатуулаад удаа дараа “Чи бидний үгээр байхгүй бол чамайг С.Зоригийн хэрэг шиг болгочихож чадна шүү” гэж заналхийлж маргааш нь ирж уулзахыг шаардсан, мөн Г.Доржзодовын хувийн мэдээллийг А.Ганбаатар бүхэлд нь судалсан байсан (Г.Доржзодовын гэрийн хаяг, т.х-ийн улсын дугаар, эхнэр, хүүхэд, аав ээжүүдийн дүр зураг, тэдний гэрийн хаяг, өдөр бүр хаана хэнтэй уулздаг болон Дарханд очиж аав ээжийнх нь гадаа отолт хийсэн гэдгээ А.Ганбаатар бардамнан ярьсан)
2017.04.06 14:15-14:50 А.Ганбаатар өөрийн офистоо Г.Доржзодовтой хоёулаа уулзаж байхдаа хүч хэрэглэн хамгаалалтын ажилтнуудын тусламжтайгаар бүлэглэн SanDisk фирмийн Sansa Clip Plus mp3 тоглуулагчийг нь дээрэмдэн авсан.
2017.04.10 Г.Доржзодов эхнэр, хүүхдээ аюулгүй байлгах гэж Улаанбаатараас хол явуулсан.
2017.04.12 МАН ЕНБД Д.Амарбаясгалан “60 тэрбумын хэрэг сонгуулийн үеийн ядмаг зохиол бсан” хэмээн ярилцлага өгсөн.
2017.04.14 11:17 минутад ТЕГ-ын 7 ажилтан Ариг банкны кафе Бенед Г.Доржзодовыг саатуулж ТЕГ-т хүргэв. Г-40 дугаартай эрүүгийн хэргийг А.Ганбаатарын өгсөн худал өргөдөлд үндэслэн үүсгэв. А.Ганбаатар өргөдөлдөө: “…2017 оны 4 сарын 5-ны өдөр Хороололд явж байгаад Г.Доржзодовтой тааралдаж ойр зуурын юм ярьсан. Маргааш нь Г.Доржзодов манай ажил дээр ирж амьдрал ахуй ярьж, зөвлөлдсөн…” гэх худал мэдээлэл агуулсан байв. Баривчилгаа хийсэн үеийн камерийн бичлэгийг татаж авах бол ЭНД дарна уу /нийт 4 файл байгаа бөгөөд тус бүр нь 1,5Gb хэмжээтэйг анхаарна уу!/. Баривчилгаа 11:17 минутад болсон.
2017.04.17 Г.Доржзодовоос А.Ганбаатарын 2016.04.06 өдөр дээрэмдэн авсан SanDisk фирмийн Sansa Clip Plus mp3-ыг “…гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл мөн…” гэсэн дүгнэлтийг байцаагч танилцуулав. Хожим энэ хавтаст хэргээс болж уг mp3 тоглуулагчийг гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэлд тооцож улсын нэгдсэн жагсаалтад оруулж байгаа юм гэсэн зүйл байцаагч ярив )) Гүйцэтгэх ажлын тухай хуулиар энэ жагсаалтыг УПЕГ хянах ёстой байдаг. Жирийн иргэдийн дуу авиабичдэг гар утас, mp3, смарт утас, fm радио бүрийг ТЕГ үзэмжээрээ тагнуулын тусгай техник хэрэгсэлд тооцдог хандлага байдгийг харав.
2017.04.20 Г.Доржзодов ТЕГ-т А.Ганбаатарыг шалгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргав, ТЕГ уг өргөдлийг Г-40 хавтаст хэрэгт хавсаргав (нэхэмжлэлийн дагуу өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй)
2017.04.20 Г.Доржзодов НПГ-т хандаж өөрийн орон байр, гэр бүлээ хамгаалалтад авч өгөхийг хүсэв, НПГ уг хүсэлтийг харъяалалын дагуу ТЕГ-т шилжүүлэв гэсэн хариу бичгээр өгөв.
2017.05.06 М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын уулзалтын 90 минут audio, ppt, excel файлуудыг олон нийтэд зориулан интернетэд ил нээлттэй байршуулсан. Мөн монгол судлалаар дагнан ажиллаж байгаа гадны судлаач нарт хүргэсэн.
2017.05.07 Фэйсбүкийн Элдэв шуум пейжид Аймшигт 350 саяын авилгалын хэрэг илэрлээ шторк байршуулж Г.Доржзодовыг эвлүүлэгч мэтээр олон нийтэд нэр хүндийг унагах зорилгоор цацсан.
2017.05.26 ТЕГ Г.Доржзодовыг СЭМYТевд сэтгэцийн хувьд эрүүл эсэх, хэрэг хүлээх чадвартай эсэх талаар шинжилгээнд оруулав (217 тоот, эмч Ганхуу нь ТЕГ байцаагчтай тусгайлан 10 мин уулзсаны дараа ярилцлагаа эхэлсэн. Ярилцлагын явцад эмч “нууц бичлэг” гэж түрүүлж үг алдсан. Ярилцлага байцаалт шиг болсон. Дараа нь 5 хүнээс бүрдсэн комиссоор оруулсан. Ярилцлагын дүнг өнөөг хүртэл танилцуулаагүй)
2017.05.31 10:00-12:00 УИХ дахь АН бүлэг 60тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцуулэг зохион байгуулав.
2017.06.01 20:56-22:46 хооронд Г.Доржзодовтой 5 жилийн өмнө цуг ажиллаж байсан хүнээр нь дамжуулан дуудуулж Русская гимназия сургуулийн хойно байрлах Намуун зочид буудлын 507 тоотод уулзав. Хэн хаанаас явуулсан, ямар зүйлс /улсаа сонго, сургуулиа сонго, 2 өрөө байр дээр нь нэмж өгье/ санал болгосныг дамжуулсан. Хариуд нь Г.Доржзодовыг энэ асуудлаа зүгээр л орхиод 4 жил таг чимээгүй алга болчих гэж хүссэн байв. (Бүх нийтээр амрах өдөр, мөн архи дарс зардаггүй өдөр байв)
2017.06.02 10:40-ийн үед ТЕГ-аас залгаж 13:00 цагт ирэхийг дуулгасан. Гэвч товлосон цагаа 15:00, 17:00 болтол 2 удаа хойшлуулсан. Байцаагч н.Цэнджаргал 17:15 минутад уулзаж 4 сарын 14-нд саатуулахдаа үзлэг хийж хурааж авсан зөөврийн компьютер, айпад, айфон, нокиа утаснууд, банкны бүх картууд, машины болон гэрийн түлхүүр, бугуйн цаг, автобусны карт, флаш зэрэг зүйлсийг бүгдийг гэв гэнэт 40 гаруй хоногийн дараа буцаан өгөв. Гэхдээ хүлээлгэж өгсөн актыг гарын үсэг зурахгүйгээр өгсөн. 60 тэрбумын сэдвээр нийтэлсэн Өдрийн сонины 2 дугаарыг буцааж өгөөгүй. Уулзалтын явцад Г.Доржзодовыг өмгөөлөгчөөс нь тусгаарлан салгаж уулзах гэж байцаагч 2 удаа оролдсон.
2017.06.02 ХУД-ийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр /2016 оны 6 сарын 24-нд Олон нийтийн ХМХ-ээр Нэхэмжлэгч А.Ганбаатарын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, тараасан хэлбэрээр няцаахыг Хариуцагч МАХН-ын ЕНБД Э.Эрдэнэжамъянд үүрэг болгох нэхэмжлэлтэй шүүх хурлын шийдвэр
2017.06.03-04 өдрүүдэд Намуун зочид буудалд 6 сарын 1-нд уулзсан хүн 2 өдөр дараалан утсаар орос хэл дээр мсж бичиж яаралтай уулзахыг хүссэн.
2017.06.05 УИХ дахь АН-ын бүлэг 90 минутын бичлэгийг шалгахыг хүсч ЕТГ, УПЕГ, АТГ, ЦЕГ, ТЕГ-т тус тус албан бичиг гардуулав
2017.06.06-нд 22:00 цагийн орчимд МАН-ыг төлөөлж Ийгл ТВ-ийн захирал н.Амундра 1 жилийн өмнө хамт ажиллаж байсан хүнээр нь дамжуулан Г.Доржзодовыг яг юу хүсээд байгааг мэдэж өгөөч гэж гуйлгасан байв. Мөн өдөр УИХГишүүн Х.Нямбаатар нар ХБХурал зарлаж “60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал хууль хяналтаар шалгуулаад эвлүүлэг, гүтгэлэг болох нь тогтоогдсон. Бид цаашид ч шалгуулах болно” гэсэн мэдэгдэл хийв.
2017.06.07 МоАХ Монгол Улсад суугаа ХБНГУ-ын ЭСЯ Ил захидал хүргүүлэв.
2017.06.09 Г.Доржзодовыг 12:00 үед 3,4-р хороололд байх гэрээсээ гарч явахад араас нь 1802УБМ Хьюндай СантаФей маркийн машинаар 100 айлын УБЕГ хүртэл дагасан. 17:00-20:00 хооронд Г.Доржзодовыг бизнесийн томоохон нэр хүнд бүхий хүнээр дамжуулан “М.Энхболд ганцаарчилж уулзая гээд байна” гэж 3 цагийн турш хэд хэдэн удаа гуйлгасан. Мөн Г.Доржзодовыг хаана нуугдаж байгааг МАН удирдлагууд мэдэж байгаагаа утсаар дамжуулан хэлүүлэв. Г.Доржзодовт ирсэн утасны дуудлагын түүх зураг үзэх. Орой нь 20:15-22:23 хооронд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат /М.Энхболд ганцаарчилж уулзая гэж дуудуулахдаа худал хэлсэн нь энэ уулзалт бол 3 дахь удаагийн урхи гэдгийг нотлоно/ тусгайлан бэлдсэн Энканто хотхоны Спорт центрийн VIP саунд угтан авав. Энэ уулзалт болохын өмнөхөн буюу 18:15 минутад А.Ганбаатар нь Г.Доржзодовыг гүтгэсэн видео 1 олон нийтэд цацсан. А.Ганбаатарын захиалгаар хийлгэсэн видеог үзээд та бүхэн өөрсдөө үнэлэлт өгнө бизээ.
2017.06.10 Өмгөөлөгчийндөө нуугдаж байсан нь Ж.Мөнхбат нарт илт болсон тул Г.Доржзодов 10-с 11-нд шилжих шөнө 01:00 үед байрлалаа сэлгэв. 60 тэрбумын асуудлаар АНУ-ын Вашингтон хотод Цагаан ордны өмнө Монгол Улсын иргэн Ц.Батмөнх өлсгөлөн зарлаж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн.
2017.06.12 “#60тэрбум төгрөгийн талаар бичлэг хийсэн Г.Доржзодов гэж хэн бэ“ мэдээг Өдрийн сонин Даваа гаригийн №131 (5698) дугаарынхаа 1-р нүүрт нийтлэв. Мөн өдрийн орой 22:40 минутад А.Ганбаатар нь Г.Доржзодовыг гүтгэсэн дүрсгүй видео 2 олон нийтэд цацав. А.Ганбаатарын захиалгаар хийлгэсэн видеог үзээд та бүхэн өөрсдөө үнэлэлт өгнө бизээ.
2017.06.13 “#60тэрбумын асуудлаар бичлэг хийсэн гэх Г.Доржзодовыг айлган сүрдүүлж дарамталсан уу” нийтлэлийг Өдрийн сонин Мягмар гаригийн №132 (5699) дугаартаа нийтлэв.
2017.06.15 01:00 орчимд Г.Доржзодовын байрлаж байсан хотхоныг Нийслэлийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Амарсанаа, Эрүүгийн Цагдаагийн Мөрдөх хэлтсийн дарга, хошууч Б.Энхбат нарын удирдсан цагдаагийн 2 давхар бүслэлт хийж эхлэв.
03:20 орчимд Өдрийн сонинд ярилцлага өгч дуусаад мэилдэв.
06:20-07:00 хооронд цагдаагийн бүслэлт хийснийг мэдэж цахим сүлжээнд энэ тухай мэдээлэв. Бүслэлтийн Зураг 1, зураг 2, зураг 3, зураг 4, видео 1, видео 2, Г.Доржзодовын цахим ертөнцөд түгээсэн мэдээлэл
09:00 үед Нийслэлийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Амарсанаа, Эрүүгийн Цагдаагийн Мөрдөх хэлтсийн дарга, хошууч Б.Энхбат нараас ямар тушаал, шүүхийн шийдвэр, прокурорын тогтоолоор бүслэх арга хэмжээ авсан үндэслэлээ тайлбарлахыг шаардахад тэдэнд үзүүлэх ямар нэгэн албан бичиг огт байсангүй. Харин Г.Доржзодовын аав фейсбүкт хүсэлт гаргасныг “үндэслэн” хамгаалалт хийж байна гэж худал тайлбар хэлэв.
09:40 минутын үед С1 ТВ-ийн шууд эфирт утсаараа мэдээлэл өгөв.
10:00 орчимд сэтгүүлчдийг хотхоны хаалгаар нэвтрүүлсэний дараа энгийн хувцастай зэвсэглэсэн 3 цагдааг үлдээгээд цагдаагийн бүслэлтийг буулгав.
10:00 үед цагдаагийн бүслэлт татан буугдсаны дараа сэтгүүлчдийг хотхонд нэвтрүүллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Г.Доржзодов мэдэгдэл хийж болсон үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлав.
11:00-12:00 орчимд ЦЕГ-ын Дэд дарга П.Батбаатар сандарч тэвдсэн байдалтай ХБХ хийж олон нийтэд гүтгэлэгийн шинжтэй ташаа мэдээлэл түгээв. Мөн “Г.Доржзодовыг 2 хоног өмгөөлөгч Г.Баасангийнд, 2 хоног УИХ Гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд байрлаж байгаа” тухай мэдээлсэн нь ЦЕГ 2017.06.15-нд үнэхээр хамгаалалтад авах гэв үү эсвэл Г.Доржзодовын араас Гүйцэтгэх ажлын тухай хуулийг ноцтой зөрчин мөрдөн мөшгөсөн үйлдэл байв уу гэдгийг нотлох юм.
13:06 минутад МАН ЕНБД Д.Амарбаясгалан ХБХ хийж олон нийтэд гүтгэлэгийн шинжтэй ташаа мэдээлэл түгээв. Г.Доржзодовт хамгаалалт авахыг МАН УЗ-с ЦЕГ-т 2017.06.14-нд хүсэлт гаргасныг мэдээлэв. “Хэрвээ хэн нэгэн жудоч очоод Г.Доржзодовыг цохиод алчвал М.Энхболдын нэр хүндэд муугаар нөлөөлнө…” гэх үндэслэлээр хүсэлт гаргасны танилцуулав.
16:42 минутад ЦЕГ-ын Даргын А/115 тоот тушаалыг өмгөөлөгч Г.Баасанд хүлээлгэн өгөв.
20:02 минутад ЗГХЭГ Дарга Ж.Мөнхбат өөрийн фейсбүк хуудсаараа лайв хийж олон нийтэд гүтгэлэгийн шинжтэй ташаа мэдээлэл түгээв. Ярианы утга агуулга нь Энканто хотхонд 2017.06.09-нд VIP саунд уулзалт болсоныг нотолсон.
2017.06.16 “Г.Доржзодов: 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд хүргэх нь миний иргэний үүрэг гэж бодсон” ярилцлага Өдрийн сонины Баасан гаригийн №135 (5702) дугаарт хэвлэгдэв. Унших бол 1-р хэсэг, 2-р хэсэг, 3-р хэсэг. Мөн өдөр Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ширэндэв олон нийтэд ташаа мэдээлэл түгээв.
2017.06.19 The Diplomat: Ahead of Presidential Election, Mongolia Corruption Scandal Has a New Twist нийтлэгдэв. НПГ-т хянуулхаар өгчихөөд байсан ТЕГ-ын 2017.04.14-ний өдөр ЭХ-ийн 133.1 заалтаар үүсгэсэн эрүүгийн хавтаст хэргийг хүлээн авах хугацааг 7 сарын 14 хүртэл хугацааг сунгаж ТЕГ-т хавтаст хэргийг буцаав.
2017.06.20 Allegations Against All Candidates нийтлэгдэв. АТГ-т 60 тэрбумын асуудлаар 200 гаруй хүнээс тайлбар авч 337 хуудас материалыг НПГ-т хянуулахаар хүргүүлэв…
Энэ бүхэнтэй зэрэгцэн, МАН дотор ч уг бичлэгийг “эвлүүлэг” гэж мэлзэх шаардлаггүй, асуудлыг нэгмөр мухарлаж, намынхаа нэр төрийг цэвэрлэж авах нь зөв гэсэн байр суурьтай бүлэглэл бий болжээ. Тодруулбал УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулаад байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хөдөлгөөнийхнөөсөө анхлан дуугарч, ” Төрийн албыг арилжсан 60 тэрбумынхнаас намаа цэвэрлэхийн төлөө хатуу тэмцэнээ!!!” гэж өөрийнхөө twitter-т бичжээ. Энэ бичлэгтэй холбоотой дуулиан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболдыг ялагдахад томоохон хүчин зүйл болсон нь гарцаагүй бөгөөд үүнтэй холбоотойгоор Ц.Сандуйд хариуцлага тооцох асуудал ч сөхөгдөх нь зайлшгүй юм. Цэндсүрэнгийн Сандуйгийн хувьд улс төрийн туршлага багатай, мэдрэмж муутай гэгддэг бөгөөд М.Энхболдын дэмжлэгээр л өдий хүрч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга хүртэл дэвшсэн нэгэн юм. Ц. Сандуй нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Нийслэлийн 1 дүгээр сургууль, 31 дүгээр сургууль, ОХУ-ын Москва хотын Эдийн Засаг, Статистикийн Дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистр, Англи, Орос хэлтэй.
1997-2012 онд Нийслэлийн газрын албанд төлбөрийн байцаагч, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд дарга, албаны дарга, Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажилласан, 2012 оны 08 дугаар сараас Нийслэлийн Монгол Ардын Намын даргаар, 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж буй ажээ. Ийм л улс төрийн туршлага багатай нэгэн гэнэт дэвшсэний гор гарч, өнөөдөр эрх баригч МАН-ын цаашдын улс төрийн байрлал, рейтингтэй холбоотой томоохон сөрөг үр дагавар дагуулж буй бөгөөд цаашид ч уг асуудал улам хурцдаж болзошгүй байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Нийслэлийн засаг дарга Су.Батболд, НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын Хорооны Дарга Ц.Сандуй нар ”шударга ёсны төлөө тэмцэгчид”, “хариуцлага нэхэгчид”-ийн дүрд тоглох замаар хариуцлагаас мултрахаар шийдсэн бололтой. Гэвч тэдний энэ үйлдэл явуургүй нь тодорхой бөгөөд Нийслэлийн МАН-ын хороо, Нийслэлийн удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зөв гэсэн саналтай гишүүд нь олширсоор байгаа ажээ.
http://www.24tsag.mn/content/152885.shtml
Эх сурвалж Ч.Явуу
URL: