Бөхчүүд УИХ-ын гишүүн “болсон нь”

Тєрийн ордонд єчигдєр аймаг, улсын цолтой бєхчvvд “ажиллав”. Монгол Улсын даян аварга Г.Єсєхбаяр, улсын заан М.Єсєхбаяр, улсын гарьд Н.Ганбаатар, улсын начин Г.Жаргалсайхан, улсын начин Э.Энхбат тэргvvтэй бєхчvvд Тєрийн ордонд зочилж, есєн хєлт цагаан тугандаа хvндэтгэл vзvvлэн, УИХ-ын чуулганы хуралдаантай танилцсан юм. Тэднийг чуулганы танхимд зочлох vеэр УИХ-ын гишvvдийн хуралдаан тvр завсарлаж, бєхчvvдийн “vзvvлэх тоглолт” болон хувирав. Гишvvдийн анхаарал бєхчvvд рvv чиглэж, хуралдаж буйгаа мартах шахсан нь энэ.

Харин УИХ-ын чуулганы хуралдааны дараа бєхчvvд Монгол Улсын хєдєлмєрийн баатар, далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнээр ахлуулан хурал хийлээ. Хурал даргалагч энэ vеэр залуу бєхчvvдэд ёс зvй, дэг жаягаа эрхэмлэн явахыг аминчлан захиж байв.


URL:

Сэтгэгдэл бичих