Жанжин штаб хэнийх болох вэ

75ac969ef8329e443fe9256cef91023aoriginalМонгол Улсын Зэвсэгт хүчин шинэ Ерөнхий командлагчтай болсон. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга энэ албыг авсан. Тиймээс Ерөнхийлөгч өөрийн баг бүрэлдэхүүнийг бүрдүүлэх үүднээс Зэвсэгт хүний Жанжин штабын даргыг өөрийн үзэмжээр солих нь дамжиггүй. Харин дараагийн даргаар хэн тодрох бол.

Ер нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох бүрт ямар нэг асуудал гардаг нь уламжлал болчихсон гэмээр. Нөгөөтэйгүүр хүнээ зөв томлохгүй бол цэрэг армийн салбарын нэр хүнд, ажил үйлсэд тун ч халгаатай тусдаг. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хоёр асуудлыг хэлмээр байгаа юм. Батлах хамгаалахын удирдлагуудад энгийн хүмүүсийг томилдог. Тэр хүмүүс нь жаахан тохь муутай бол бүр хүнд байдал руу оруулдаг. УИХ-ын хувьд бол Батлан хамгаалах яамыг хайхрахгүй, уул уурхай, хөдөө аж ахуй, нийгмийн чиглэлтэй холбоотой асуудлуудыг яриад байдаг. Гэтэл Батлах хамгаалах зэрэгт нь халаа сэлгээ дураар хийгдээд үймүүлээд байдаг” гэж ярьсан. Энэ яриа Жанжин штабын өнөөгийн удирдлагыг томилох үеэр болсон юм.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Зэвсэгт хүчний улстөрчид гэдэг дээр хамгийн гол асуудал байгаан. Сонгуульд жагсаалаар өгдөг үзэгдэл бол 1990-ээд оных ч биш 2000-аад онд ч байсан. Манай тойрог дээр ч гэсэн нүдээрээ харсан. Үүний цаана зөвхөн хэн нэгэнд өгөх асуудал биш юм. Харин зэвсэгт хүчний нэр хүнд, байр суурь, хөгжлийн асуудалд шууд нөлөөлчихөж байна. Сонгууль гэдэг чинь хэн ялагдах нь тодорхойгү асуудал. Улстөрийн, танил талаараа юу ямар нэгэн шалтгаанаар аль  нэг талд өгөх явдал нилээд явчихсан” гэж онцолж байв.

Тэгэхээр энэ салбар, Жанжин штабыг удирдана гэдэг нь дан ганц армийг зохион байгуулах биш улстөрийн ашиг сонирхолд ч нийцдэг бололтой. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга чухам хэнийг энэ албанд томилох бол гэх хүлээлт бий болчихоод байна.

Сураг сонсох нь, Зэвсэгт хүчний Жанжин штабын одоогийн дарга Д.Даваагаас өмнө энэ албыг хашиж байгаад өөрийн хүсэлтээрээ ажлаа өгсөн дэслэгч генерал Ц.Бямбажавыг дахин дарга болно гэцгээж байгаа аж. Тэрбээр Ерөнхийлөгчтэй тун ойр дотно гэдгийг улстөрийн хүрээнийхэн андахгүй. Тэгээд ч одоо Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын зөвлөх болчихсон явж байгаа. Тиймээс энэ таамаг үнэнд ойр гэцгээх болсон нь ч аргагүй.

Харамсалтай нь энэ хүний намтар дан сайхнаар бичигдээгүй. Түүнийг Жанжин штабын даргаар ажиллаж байхдаа хамаатан садан, ах дүүсийн томилгоог харамгүй хийж байсан  тухайг хэвлэлүүд олонтаа онцолж өдгөө хэвлэлийн хуудаснаа шарлан үлдснээс цухасхан дурдая.Тухайлбал, тэрбээр өөрийн  бэр Мягмарсүрэнг  ямар нэг шалгуур, шалгалтгүйгээр Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид Биеийн тамирын зааварлагчаар томилогдож, улмаар дэслэгч цолтой болсон гэдэг. Үүний дараа тэрбээр авга ахынхаа хүү болох Ц.Анхбаярыг Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид тоо бүртгэлийн офицероор ажиллаж байхад нь ганц түлхээсээр хурандаа цолтой болгосон тухай хэвлэлээр шуугиж байв. Ц.Бямбажавын ахан дүүсийн томилгоо үүгээр дуусахгүй бөгөөд өөрийн ойрын хамаатан болох Баярсайхан гэгчийг ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн орлогч даргаар томилж, тун удалгүй Хяналт, шалгалт үнэлгээний газрын орлогч дарга болгосон гэлцдэг. Түүний дараагийн сугалаа бол төрсөн эгчийнх нь охин, хүргэн хоёр. Хэвлэлд бичсэнээр, Л.Нарантуяа, Б.Шинэбаяр хэмээх эхнэр, нөхөр хоёул Зэвсэгт хүчний 353 дугаар ангид удирдах албан тушаалтай болсон байх юм. Дараа нь Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагчийн орлогч Л.Баатарзориг гээч нь Ц.Бямбажавын  хамаатан аж. Тэрбээр цэргийн тэтгэвэрт гарах насны хязгаар хэтэрсэн ч Баянхонгор аймагт барилгын цэргийн анги байгуулагдмагц захирагчийн орлогчоор томилогдож, бүр хошууч цолтой болсон хэмээн хэвлэлүүд бичиж байсан юм.

Ингээд харахад, шинэ Ерөнхийлөгч маань тун ч луухгар баг бүрдүүлж, салбар бүрт өөрийн хүмүүсээ зохих зохих албанд нь томилохоор ажиллаж буй болой.

erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих