Туркт хүчтэй газар хөдлөлт боллоо
Туркийн баруун эрэгт 6,7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Европын Газар Дундын тэнгисийн газар хөдлөлтийн чичирхийллийн судалгааны төвөөс мэдээллээ.
Газар хөдлөлт баасан гарагийн шөнө Улаанбаатарын цагаар 01:31 цагт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь амралт, сувиллын Бодрум хотхоноос өмнө зүгт 12 км-ийн зайд, Грекийн Родос арлаас 90 км-ийн зайд 10 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн дараа бага хэмжээний цунами үүсчээ. Газар хөдлөл судлаачид ийм хэмжээний газар хөдлөлт болох талаар урьдчилан анхааруулж байсан ч төдийлөн ойшоож, сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Газар хөдлөлтийн улмаас 2 хүний амь нас эрсдэсэн гэсэн мэдээ эхний байдлаар ирээд байгаа бөгөөд эд хөрөнгийн хохирлын хэмжээг тооцоход эрт байгаа юм.
URL: