АНУ-ын Колорадо мужид амьдарч байгаа монголчууд 5 сая 666 мянган төгрөгийн хандив илгээжээ
Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандив ирүүлсээр байна.
Тухайлбал өнөөдөр АНУ-ын Колорадо мужид ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл болох 74 гэр бүлийн 5,666,000 төгрөгийн хандивыг Г.Ганзориг, Г.Алтансувд нар ОБЕГ-т гардуулан өглөө. Колорадо мужид ажиллаж, амьдарч байгаа Монголчууд маань өнгөрсөн долоодугаар сарын 16-нд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байх үерээ хандивын аян өрнүүлжээ.
URL: