ЭСЯ-ны ажилтан тамхины хэргээр саатуулагдлаа

Монгол Улсын  Элчин сайдын яамны  ажилтан А.Батсайхан тамхины хэргээр Польш улсын хил дээр саатуулагджээ. Тэрбээр ОХУ-д суух Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн даргын алба хашдаг аж. Эх сурвалжийн мэдээллээр А.Батсайхан нь их хэмжээний тамхи хилээр гаргах гэж байгаад Польш улсын  хууль хяналтынханд баригдсан байна. Тэрбээр өмнө нь  Польш улс дахь Монголын Элчин сайдын яаманд  ажиллаж байжээ.
Гадаад харилцааны яамны зүгээс энэхүү мэдээллийг үгүйсгэхгүй байна. Тус яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас энэ талаар тодруулахад “Би энэ асуудалд мэдээлэл хийх эрхтэй эсэхээ мэдэхгүй байна. Асуудлыг нягталж, тодруулаад үдээс хойш мэдээлэл өгнө. Мэдээллээ хэрхэн өгөхөө удирдлагуудтайгаа зөвлөлдөж байна” гэх хариулт өглөө. А.Батсайханы хилээр гаргахыг завдсан тамхи нь хуулиар хориотой тамхи байжээ. Гэхдээ мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх тамхины төрөл биш юм байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

С.Отгон


URL:

Сэтгэгдэл бичих