Амьд явах баталгаа өгөөч! Ахиж ийм зовлон хэнд ч бүү тохиог

Улаанбаатар хот энэ дэлхийн хамгийн аюултай хот. Зүгээр гудамжинд явж байгаад үхэхэд бэлэн. Яагаад гээч!
…Одоогоос хэдэн хоногийн өмнө эхнэр нөхөр хоёр 3 хүүхэдтэйгээ машин дотроо гэрлэн дохио хүлээгээд зогсож байхад дээрээс нь 40 тн-ын ачаатай чингэлэг унаж ирээд бяцалж байна. Чингэлэг дор хүүхдүүдтэйгээ даруулж, гаргаж авахыг хүлээн бүтэн 2 цаг тарчилж байгаа эцгийн оронд хэрвээ та эсвэл би байсан бол яах вэ?
… Тэр өдөр иргэн М “приус” маркийн машин жолоодон Баянхошууны тойрог дээр гэрлэн дохио хүлээн зогсч байлаа. Машинд эхнэр 3 хүүхдээ суулгаж “эмийн сан” орохоор явж байсан. Гэтэл эсрэг урсгалаас 40 тн-ийн контейнер ачсан том оврын “шаланз” маркийн машин хурдтай орж ирэнгүүт эргэлтэнд дээр 40 тн-ын дүүрэн ачаатай чингэлэг нь машин дээр унажээ. Машин жолоодож явсан аав, урд сууж явсан 15 настай том хүү, 3 настай дунд хүүтэйгээ гурвуулаа дарагдлаа. Хүүхдийн заяа түшиж тухайн үед ажлаасаа бууж явсан аврагч залуу таарч, машины хойд суудалд явсан эхнэр болон 7 сартай нярайг гаргажээ. Эхнэр нь хүзүү, нурууны гэмтэлтэй, Нярайн хөл хугарсан. Ингээд урд талын суудалд явсан аав хүү 3 ийн дээрээс дарсан чингэлэгийг салгаж чадалгүй бүтэн 2 цаг тарчлаажээ. Энэ хооронд хүүхдүүд ээлж дараалан ухаан алдаж байсан. 40 тн-ы чингэлэг дотор дүүрэн дугуй ачсан байснаас манайд өргөж дийлэх техник байхгүй . Дотор нь ачсан дугуйг бүтэн 2 цаг буулгасны эцэст аврах ажиллагаа явагдсан. Сайн санаат хүмүүс кран авчирч өргөжээ. Гэр бүлийн гишүүд бүгдээрээ тархи, нуруу нугасны гэмтэлтэй гар хөл нь хугарсан өнөөдөр Гэмтэлд хэвтэж байна. Дүүгээ тэвэрсэн 15 настай хүүгийн уушиг нь бяцарч, хөл нь хугарсан тул сэхээний тасагт ухаангүй 2 хонож өнөөдөр дөнгөж ухаан орж байна. Эхнэр нөхөр хоёулаа тархи хүзүү хөлийн гэмтэлтэй. Нэг ч хүүхэд нь бүтэн үлдсэнгүй.
3 хүүхэд төрүүлж өсгөн, мөрөөрөө амьдарч яваа залуусыг ийм зовлонд унагах шалтгаан юу байв. Ердөө л чингэлэг ачсан том тэрэгний тормоз ажиллахаа больсон. 40 тн ачаатай чингэлэгийг ямар ч бэхэлгээгүй ачиж замын хөдөлгөөнд оролцсон. Тормоз нь ажиллахгүй болсныг мэдсэн жолооч – Зам дээр зогсч байсан олон машиныг хамах уу!
-Хажуу тийш дарж энэ машин дээр унах уу! гэдэг 2 сонголт л байлаа гэж ярьсан гэнэ . Бүтэн нэг гэр бүлийн амьдрал 5 хүний хувь заяа ийм хямдхан байж болох уу !
Хэнэггүй хариуцлагагүй ийм хүмүүст хэдэн хүний амь хэрэтэй вэ! Арай ч дээ. Бүх хүүхдүүдээ нүдэн дээрээ эрэмдэглүүлнэ гэдэг. Өвчиндөө шаналсан хүүхдүүдээ хараад өөрийгөө ч үл тоох залуухан аав ээж хоёр.Эвий гэж….Бодохоос зүрх шимширч байна.
……Торгохоороо түрий барьдаг нөгөө олон замын цагдаа тормозгүй машин 40 тн дүүрэн ачаа ачаад замын хөдөлгөөнд оролцоод явж байхад хаана байсан бэ!
Бид ийм л аюулаас хамгаалах гэж тэднийг цалинжуулдаг. Төр оршдог. Ийм эмгэнэлт хэргийнх анхных энэ биш. Хичээлдээ явж байсан 8 настай охины дээрээс барилгын хоолой унаж, жолооч залуугийн дээрээс барилгын тулгуур унаж амь насыг нь хөнөөж байсан гээд тоочоод байвал бидний ийм хариуцлагагүй, тэнэг байдлаас болж амиа алдсан хүн зөндөө. Яагаад ахин дахин иргэдийн амь насаар дэнчин тавина вэ!
Энэ бол хэнд ч тохиолдож болох гай түйтгэр. Маргааш хэн энэ хариуцлагагүй байдалд өртөж амиа алдах вэ! Төр яагаад ийм байдалд
дүгнэлт хийж арга хэмжээ авахгүй байна вэ! Үндсэн хуулиар олгогдсон “Аюулгүй орчинд амьдрах эрх”-ээ бид хэнээс нэхэх вэ ! Жич: /Ослын үед авралын гараа сунгаж, машинаас эхнэр, хүүхэд 2-ийг гаргаад зогсохгүй бүтэн 2 цаг хамт байсан аврагч залууд баярлалаа гэж хэлэхээр ар гэрийнхэн нь олж уулзахаар хайж байгаа гэсэн шүү. Мэддэг хүн байвал холбож өгөөрэй!!

Энэ гэр бүлд Тусалья гэсэн сайхан сэтгэлт хүмүүс минь гэрийн эзэн Д.Мөнхбаатартай 86081229 утсаар холбогдож болно. Мөн Д. Мөнхбаатарын Хаан банк 5034355754 гэсэн дансанд хандив өгч болно шүү. Тэвдэж явахад тэвнэ ч тус болно . ФБ-ийн найзуудынхаа хүсэлтээр утас дансыг нь энд бичлээ. Баярлалаа. Буян тань дэлгэрэг

Эх сурвалж: Отгон Баасанжав


URL:

Сэтгэгдэл бичих