Санжаадамбын барилдааны луйвар Р.Нямдоржтой холбоотой гэв

бөхМонголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүнээр 20 орчим жил ажилласан Р.Нямдоржийг огцруулах асуудал сүүлийн жилүүдэд бөхчүүд, бөх сонирхогчдын дунд өрнөсөөр шүүхийн шатанд шилжсэн. Түүнчлэн гурван шатны шүүхээс Р.Нямдоржийн асуудлыг хэрэгсэхгүй болгож, шинэ тэргүүн сонгох шийд гарсан байдаг.

Энэ дагуу бөхийн холбооны цэцдийн зөвлөл өнгөрсөн тавдугаар сард хуралдаж, Гацуурт компанийн захирал Л.Чинбатыг сонгосон. Гэвч хуучин тэргүүн ажлаа хүлээлгэж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн тул эсэргүүцсэн судлаач, бөхчүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Тэд “Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан.  ШШГЕГ-аас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Л.Чинбатыг шинэ тэргүүнээр сонгосноор дууссан. Ажлаа өөрсдөө хүлээж ав” гэсэн хариуг албан бичгээр ирүүлсэн.

Р.Нямдорж тамга тэмдгээ өгөхгүй, Бөхийн өргөө рүү биднийг оруулахгүй, Говь-Алтайн бөхчүүдээр хамгаалуулж байна. Бид асуудлыг хүчээр шийдэх болбол бөхчүүдийн дунд  зодоон, тэмцэл, талцал үүснэ.

Тиймээс асуудлыг эвээр шийдэх бүхий л аргыг хэрэглэж байна. Өнгөрсөн наадмаар Санжаадамбын барилдааны луйвар ч Р.Нямдоржтой холбоотой. Барилдааны маргааныг камерын бичлэгээр биш, өөрсдийн үзэмжээр шүүж байна шүү дээ” гэлээ.

TIME.MN


URL:

Сэтгэгдэл бичих