Д.Гантулга гишүүн 105 сая төгрөгийн орлоготой

10558

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэж, өөрийн цахим хуудсандаа байршуулаад байгаа билээ.

УИХ-ын гишүүдийн дотроос хамгийн залуу гишүүн Д.Гантулгын ХОМ-т энэ жил ихээхэн өөрчлөлт оржээ.

Тухайлбал, Д.Гантулга гишүүн 2015 онд 16.3 сая төгрөгийн орлоготой байсан бол 2016 онд орлого нь 6.4 дахин өсч 105.9 сая болжээ. Мөн УИХ-ын гишүүнээр томилогдсноос хойш Lexus 470, хурдан удмын адуу 1 тоо толгойгоор нэмэгдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих