ХАР ТАМХИНД МАНСУУРСАН ЗАЛУУСЫГ СААТУУЛЖЭЭ
Тодруулбал тухайн өдөр Сүхбаатар дүүрэг /СБД/-ийн цагдаагийн I хэлтсийн албан хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үедээ Захиргааны хэргийн Шүүхийн байрны хойд талд сэжиг бүхий явж байсан Баянзүрх дүүрэг/БЗД/-ийн тавдугаар хороонд суух Т /эр.26н/, Баянгол дүүрэг /БГД/-12 дугаар хороонд суух Т /эр.27н/, БГД-12 дугаар хороонд суух Ц /эр.20н/, БГД-12 хороонд суух Ө /эр.26н/, Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн хоёрдугаар хороонд суух Л /эр.26н/ нарыг шалгахад иргэн Т-ийн өмдний халааснаас цаасанд боосон ногоон өнгийн ургамал гарч ирсэн байна. Хэрэгт эрүү үүсгэн тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.
Мөн СБД-10 “..-р байрны .. тоотод дүү хар тамхи татсан танхайраад байна” гэсэн дуудлага долдугаар сарын 17-ний өдөр цагдаагийн 102 дугаарт иржээ. Дуудлагын мөрөөр очиж, шалгахад, СБД-11 хороонд суух Ө /эр.26н/ нь хар тамхины төрлийн өвс хэрэглэж мансуурсан байжээ. Хэргийн газраас 0.5 грамм өвсийг эд мөрийн баримт болгон хураан авч, эрүү үүсгэн СБД-ийн Цагдаагийн II хэлтэст шалгаж эхэлжээ.
URL: