”Хаан” Жэймс гомдоллов

d2d841b96309a679greatУлирал хоорондын зуны амралтын үеэр багт нь явагдаж байгаа өөрчлөлтүүд өөрт нь огт таалагдахгүй байгаа талаар “Кливлэнд Кавальерс”-ийн довтлогч ЛеБрон Жэймс ярьжээ.

Гол өрсөлдөгч “Голден Стэйт”-тэй өрсөлдөхүйц хэмжээний бүрэлдэхүүнтэй болохын төлөө ажиллах байх гэж бодсон ч энэ чиглэлд бараг арга хэмжээ аваагүйд ихэд гайхаж байгаа гэнэ.

Мөн багийн эзэн Дэн Гилбертийн ерөнхий менежер Дэвид Гриффин болон дэд ерөнхийлөгч Трент Редден нартай гэрээгээ сунгахгүй гэсэн шийдвэрийг сонсоод “ангайсан” сурагтай.

Тийм ч учраас “Хаан” Жэймс дараа жилээс чөлөөт агент болох байх гэсэн шуугиан сагсан бөмбөгийн ертөнцийг донсолгоод эхэллээ.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих