13 хүүгийн ээж бүсгүйн итгэмээргүй шийдвэр олныг гайхшрууллаа

ааӨдгөө 40 настай Бразил тариаланч Ирине Круз болон түүний эхнэр Жусислейде Силва нар гэр бүл болоод 20 жилийг хамтдаа өнгөрүүлж буй бөгөөд 13 дахь хүүгээ өлгийдөн авч хүүдээ Роналдо нэрийг хайрлажээ. Хосууд заавал охинтой болохыг хүсч байгаа бөгөөд эхнэр Силва нь охинтой болтлоо төрнө гэж амласан болохоор нөхөрт ухрах зам байхгүй гэнэ. Круз 13 хүүтэй болж хөл бөмбөгийн баг бүрдүүлэх боломжтой болсон бөгөөд тэрээр хөл бөмбөгт ухаангүй дуртай нэгэн бөгөөд хөвгүүддээ алдартай хөл бөмбөгчдийн нэр өгчээ. Гэхдээ Круз сайн хөлбөмбөгчид “Р” үсэг орсон нэртэй байдаг гэж итгэдэг учраас Робсон, Рейнан, Рауан, Рубенс, Ривалдо, Руан, Рамон, Ринкон, Рикельме, Рамирес, Райлсон, Рафаэль, Роналдо гэхчлэн “Р” үсэг орсон нэр алдар бүхий хөлбөмбөгчдийн нэрийг хөвгүүддээ өгсөн байна. Тэдний хөвгүүд нэг сартайгаас 18 нас хүртэлх настай.
Круз мөн ярихдаа “Эхнэр минь анх удаа жирэмслэх үед эмэгтэй хүүхэд төрвөл эхнэр минь нэр өгч, эрэгтэй хүүхэд төрвөл би нэр өгнө гэж ярилцаж байсан юм” гэсэн байна. Хосууд охинтой болтлоо хэзээ ч бууж өгөхгүй байхаар шийдсэн ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих