Приусын татварын нэмэгдлийг хэрхэн буцаан олгох вэ?
Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины татвар өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс нэмэгдсэн. Гэвч ченжүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, хураан авсан татвараа буцаан олгоод, хоёр сарын хугацаагаар хойшлуулсан юм. Онцгой албан татварын тухай хууль буюу гаалиар орж ирж байгаа “приус” автомашинаас татвар авах ажил долдугаар сарын 1-нээс эхлээд байна. Энэ хугацаанд 670 автомашин гаалиар орж ирсэн байдаг. Энэ нь нийт нэг тэрбум 185 сая төгрөг болсон байна. Төлсөн татвараа буцаан авахын тулд эхлээд Гаалийн ерөнхий газарт бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Тэрхүү бичиг баримтыг нягталж шалгаад, Сангийн яам руу шилжүүлэх юм. 670 автомашины татвар буцаан олгохоос одоогоор 418-д нь олгожээ. Мөн 48 автомашины бичиг баримт Гаалийн ерөнхий газарт ирсэн тул удахгүй өгөх юм байна.
Эх сурвалж:www.polit.mn
URL: