Нэгдэн нийлж хамтдаа ажилласан залуусын төлөөлөл
Гал унтраахад оролцсон олон залуусын цөөхөн хэсэг нь
Үүрийн 6 цагаас эхлээд Охид нь тогоо шанагаа барьж эрчүүд нь онцгойгийхондоо тусалж дэм дэмэндээ дээс эрчиндээ яваад бөөн хиншүү ханхалуулж халтардсан ч эх орныхоо төлөө бодитоор хувь нэмэр оруулж чадсандаа ихээхэн уужирч тайвширсан хүмүүс. Сэтгүүлч Орхоны санаачлан эхлүүлсэн гал унтраах багт хүмүүсийг уриалж хамтдаа хүмүүсийн очих замаа магадгүй сайн мэдэхгүй байсан байх их хэцүү замаар явж байж хүрдэг газар өмнө нь хэн ч очоогүй бид эхний тусламж нь байсан гэж онцгойгынхон хэлсэн газар буюу Батсүмбэр сумын Естийн рашааны орчмын газарт Онцгойгийн алба хаагчидтай хамтдаа ажиллаад ирсэн хүмүүсийн царай. Тэнд ямархуу байсныг юу хийснээ бас хандивийн мөнгөө юунд зарцуулсанаа LIVE зарлаж байгаад танилцуулнаа. Олуулаа байж байгаад шингэрээд явна. Эсгий хийх газар нохой нтэр гээд донгодоод байсан мөртлөө гэртээ тарвалзаад үлдсэн нөхдүүдэд хэлэх үг хийсэн зүйлтэй байна бид. Эх орондоо хэрэгтэй л гэвэл мисс байна уу модель байна уу дуучин байна уу жүжигчин байна уу огт хамаагүй шүү. Хэн байх нь биш юу хийх нь илүү чухал байдагийн шүү. Хамт ажилласан багынхаа зургийг хүргэлээ бас. Эгэл жирийн Эх орноо гэсэн мундаг залуустай хамт байлаа. Зорьсон зорилгоо амжилттай биелүүлж байгаад ирлээ. Нэг захаас нь хөөгөөд цурманд оруулаад явж байгаад бид ирсэн алба хаагчид мөн хэсэг сайн дурынхан маань үлдсэн, цэргийнхэн очсон тул хүн хүч хангалттай болсон гээд бид буцсан байгаа.
Бахархаж байна та нартаа Баярлалаа. Эх оронд минь дэмий үг компьютерийн цаанаас урсгагчид илүү үглэгчид байхад Дэм дэмэндээ нэгдэж нийлээд хамтдаа нэг зорилгын төлөө хөдөлж чадах сэтгэл зүрхтэй жинхэнэ эх орончид бас байна. Бид эндээс нийт 7 машин хөдөлж 33 уулаа хамт байсан.
Биднийг ажиллаж байх үед Яамны Сайд Оюунхорол гишүүн ирж нөхцөл байдалтай танилцав. Бид ч байгаагаараа л байж байлаа. Гайхаж байв
URL: