Лю СяоБо-гын чандрыг далайд цацлаа
Нобелийн Энх тайвны шагналт Лю Сяобогийн чандрыг түүний гэр бүлийнхэн бямба гарагт далайн усанд цацаж салах ёс хийжээ. Түүний чандрыг ийнхүү далайд цацсан нь тэрслүү үзэлтний бүх ул мөрийг үгүй хийх гэсэн Бээжингийн оролдлого байлаа гэж шүүмжлэгчид хардаж байгаа юм. Лю СяоБо-гын гэр бүлийнхэн түүний чандрыг Бээжин дэх гэртээ авчрахыг хүсэж байсан ч гэнэтийн ийм шийдвэр гаргасанд улс төрийн оролцоо буюу Хятадын эрх баригчдын тулган шаардалт нөлөөлсөн байх магадлалтай. Хятад дахь ардчилал, хүний эрхийн төлөөх тэмцлийн нөлөө бүхий гишүүн асан Лю Сяо Бо-гийн хөшөө хаа нэгтээ сүндэрлэж, хүмүүсийг өдөөх вий гэсэндээ Хятадын эрх баригчид ийм шийдвэр гаргаж, гэр бүлийнхнийг нь албадсан байх магадлал өндөр байгаа юм.
Хятадын зүүн хойд нутгийн Шэньян хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Лю СяоБо-гын ах Лю нь элэгний хавдрын улмаас эрхтэн системийн дутагдалд орж пүрэв гарагт нас барсан тухай, түүнтэй хэрхэн салах ёс хийх тухай ярьсан бөгөөд Хятадын Коммунист нам болон Засгийн газарт талархаж байгаагаа олонтаа давтсан байна. Уг хэвлэлийн хуралд талийгаачийн эхнэр Лю Ся биеийн байдал тааруу байгаа гэсэн шалтгаанаар оролцоогүй аж. Талийгаачийн чандрыг цацан салах ёс хийх газрыг Хятадын засгийн газраас чандлан нууцалжээ.
URL: