Иргэний боловсрол
Дунд сургуулиудад үүнийг л заачихаасай гэмээр зүйл зөндөө байтал амьдралд хэрэг болохгүй шахам цаг үеэ өнгөрөөсөн мэдлэгийг сонирхолгүй хэлбэрээр заасан хэвээрээ. Мөртлөө ойлгоход маш хүнд шинжлэх ухааны хэлээр шүү.
Сая нэг уран зохиолын нэртэй багш дунд сургуулийн хүүхдүүдийн 70 шахам хувь нь адилтгал, зүйрлэл, чимэг үг зэрэг уран зохиолын яруу хэрэглүүрийн таван зарчмыг хооронд нь ялгаж бодит жишээ гаргаж чадахгүй байна хэмээн халаглан бичсэнийг та бүхэн уншсан байх аа.
70 хувь нь сонирхохгүй байна гэдэг чинь тэр зааж байгаа хичээлийн агуулга хүүхдийн хүсэл сонирхолд нийцэхгүй байгааг харуулж байгаа хэрэг биш гэж үү? Тэгээд ч иймэрхүү онолын чанартай зүйлийг их дээд сургуулийн уран зохиолын ангийн оюутнууд л үзэж баймаар санагдах юм.
Бид математикийн иргэний боловсрол, физикийн иргэний боловсрол, уран зохиолын иргэний боловсрол . . . шашны иргэний боловсролын хичээлийг маш сонирхолтой хэлбэрээр заадаг болмоор байна.
Бүр сонирхолтой математик, сонирхолтой физик гэж нэр оноогоод түүндээ таарсан арга хэлбэрээр зааж яагаад болохгүй байх билээ? Тэр нь миний уриа лоозон болгон дэвшүүлээд байгаа Монгол сургуулийн маань сургалтын гол агуулга байгаасай гэж ч мунхаглан бодном.
URL: