Төв аймгийн Батсүмбэрт гарсан түймэр суурин газар руу ойртлоо
Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт асаж байгаа түймэр гамшгийн хэмжээнд хүрлээ. Зургаан хэсэг газарт асаж байгаа түймрийг унтраахаар орон нутгийн иргэд онцгой байдлын албан хаагчид цаг наргүй ажиллаж байгаа хүчирэхгүй байна.
Газрын гүндээ 60 см ээс илүү хуурайшилттай байгаа тул гал маш хурдан газар авч байна. Хүний гараар, хүний хүчээр унтраах боломгүй байгаа энэ үед Булдёцороор түрж хөрсийг эргүүлж тогтоож авах арга л хамгийн тохиромжтой байгааг түймэр унтраахаар ажиллаж байгаа хүмүүс хэлж байна.
Яг одоогийн байдлаар Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт 6 түймэр асч, 1 түймэр цурманд орсон байна.
1.Сөгнөгөрийн Цацалт -сумын төвөөс 35 км
2. Цогт-Өндөр 2-р багийн Өлгийн Тавантолгой сумын төвөөс 35 км
3. Цогт-Өндөр 2-р багийн Хөх чулуут -сумын төвөөс 40 км
4. 284-р точикийн нарийн гацуурт-сумын төвөөс 40 км
5. Үдлэг 4-р баг Бургалтайн Харуул толгой-сумын төвөөс 30 км.
Тавантолгойн түймэр суурин газарт ойртож ирээд байна.
Түймэрт явах гэж байгаа иргэд аюулгүй байдлаа хангаж, дулаан хувцас, майхан, түрийтэй гутал, өвчин намдаах эм зэрэгтэй явахыг сумын онцой байдлын комиссоос анхааруулж байна. Түймэрийн голомтод ажиллаж байгаа иргэдэд хүнс хомстолтой байгаа юм байна. Иймээс туслалцаа үзүүлэхээр нэгдэж байгаа сайн санаат Монголчууд маань мах, гурил, гоймон, будаа, ногоогоор хангавал сайн байна
Түүнчлэн томоохон компаниуд техникийн туслалцаа үзүүлж газрын хөрсийг эргүүлэн гал тогтоох ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Онцгой байдал зарлаж наадам наргиан аа зогсоож түймэр ээ унтраахгүй бол Эх орон минь шатаад дууслаа.
URL: