МЭДЭГДЭЛ

10460

Эрийн гурван наадмаа эв нэгдлийн баяр болгон эрхэмлэж ирсэн монголын төрт ёсны уламжлал, түмэн олны бахархал алдагдаж буй нь шударга бус шийдвэртэй шууд холбоотой юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын тавын даваанд Монгол Улсын аварга Ч. Санжаадамба, Аймгийн арслан Г. Ганжад нарын барилдааны маргааныг бөхийн барилдааны хөлийн цэц, гарын даа нар буруу шийдвэрлэсэнд наадамчин олон бухимдалтай байна.

Монголын үндэсний бөхийн холбооны Их Эеэс албан ёсоор сонгогдсон шинэ удирдлагад ажлаа хүлээлгэн өгөхгүй танхайрч буй Р. Нямдорж тэргүүтний бусармаг үйлдлийн нэгэн илрэл нь төрийн баяр наадмыг будилуулсан энэ мэт увиагүй явдал мөн бөгөөд МҮБХ, бөхийн барилдааны дүрэмд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгамдсан асуудал болж буйг харуулж байна.

Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны дарга Г. Баясгаланд МҮБХ-ны шинэ удирдлагыг салбар хорооны гишүүнээр ажиллуулахыг хүссэн боловч бүрэн эрхийн хугацаа дууссан хүмүүсийг МҮБХ-ны төлөөлөл болгон оруулснаа өөрчлөөгүй юм. Тиймээс төрийн наадмыг будилаантуулж, түмэн олныг талцуулсан шударга бус үйлдэлд МҮБХ-ны өнөөгийн удирдлага хариуцлага хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Монголын үндэсний бөхийн барилдаанд бугшин үүрлэсэн шударга бус байдлын эсрэг улам шаргуу тэмцэнэ гэдгээ энэ дашрамд илэрхийлье.

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн дарга Ү. Хүрэлбаатар

2017.07.12. 17 цаг 30 минут


URL:

Нэр: Зочин Огноо: 15 July 2017

Энэ дурак зөнөчихөж

Нэр: Anonymous Огноо: 18 July 2017

Uvsiin haruud mgliin buh l ymand shunaj bn .nyamdorj bish Myagmar shiidsen

Сэтгэгдэл бичих