Аваргын нулимс

10455

Үндэсний их баяр наадмын тавын давааны  улсын аварга Ч.Санжаадамба, Төв аймгийн харьяат, аймгийн арслан Г.Ганжад нарын барилдаан маргаантай болсон. Барилдааны бичлэгээс харахад, аймгийн арслан Г.Ганжадын тохой түрүүлж хүрсэн мэт харагдаж байгаа ч хөлийн цэц, гарын даа нар Т.Ганжадыг давсан гэж үзэн, туг тойруулсан. Гэвч Ч.Санжаадамба аварга хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Тэгвэл нэгэн цахим хэрэглэгч “Аваргын нулимс” хэмээх дараах сэтгэгдэлээ бичжээ. Тэрбээр “Аваргаа хүртэл түмэн олны нүдэн дээр улайм цайм луйвардаад начин төрүүлж байдаг, аргагүй л ялзарч дээ, энэ нийгэм. Ч.Санжаадамба гэдэг уран мэх, эр бяр, шударга журмыг эрхэмлэдэг, ясны сайхан босоо бөх маань заалны барилдаанд бол монгол туургатны хэмжээнд түрүүлчихдэг, төрийн наадамд бол луйвардуулаад дуусах юм даа. Аварга арслангуудаа луйвардан нулимсыг нь үзэж наадамдвал амттай байдаг юм болов уу” гэсэн байна. Munkhbayar Ch


URL:

Нэр: Зочин Огноо: 13 July 2017

Яах аргагүй давсан. Хөлийн цэц видео бичлэг үзэхийг хүсэхгүй байгаа нь Нэр хүнд муутай Аваргыг унагах шалтаг ,Түрүү бөхөөр өөр хүнийг тодруулах гэсэн бусад галын далд явуулга боллоо

Нэр: zochin Огноо: 13 July 2017

uls tor orsondoo, uneheer muuhai

Сэтгэгдэл бичих