Хуушуурны асарт баллонтой газ унаснаас болж гал гарсан байна
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Өчигдөр Төв цэнгэлдэхэд хуушуур зарж байсанг асарт газтай балон унаж гал гарсан байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн хэлж буйгаар газ дэлбэрээгүй, баллон хажуугаараа унаж хошуу нь сугарсанаас галтай авалцаж ассан аж. Энэ ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй гэдгийг мөн хэллээ. Одоо уг хэсэг газрыг хамгаалалтад аваад цагдаа болон мэргэжлийн хяналтынхан ажиллаж байна.Энэ удаагийн наадмаар нийтийн хоолны чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг 178 аж ахуйн нэгж хуушуурын гэр ажиллуулахаар зөвшөөрлөө авсан бөгөөд эдгээр аж ахуйн нэгжид нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавьж ажиллаж байна.
PAPARATSI.MN
URL: