УИХ-ын дарга Төрийн их наадамд түрүүлсэн хар мориноос хишиг хүртэж, хадгаар мялаалаа
УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2017.07.12) Өвөрхангай аймгийн Уянга сумын алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн уяагаар зочиллоо.
Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд түрүүлсэн билээ. Хурдөн хөлгийг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Б.Тогтохнасан уяж уралдуулжээ.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд уяач Ч.Бямбасүрэн, Б.Тогтохнасан нарт болон унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, төрийн их наадамд түрүүлсэн хар мориноос хишиг хүртэж, хадгаар мялаасан юм.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар уламжлал ёсоор Үндэсний их баяр наадмын соёолон морьдын уралдааныг үзэж сонирхлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энхболдыг дагаад эргэн тойронд нь дандаа авилгачид байх юм аа одоо хажууд ньХовдын Адьшаа явж байна