Эрлийз 40 гаруй азаргыг хаслаа

hghhg

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, ардын хувьсгалын 96 жилийн үндэсний баяр наадмын хурдан азарганы уралдаанд 172 алтан туурт тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.

08.00 цагаас эхлэх байсан уралдаан даруй хоёр цагаар хойшлон 40 гаруй эрлийз азарга хасагдсан байна.  Энэ жил Шадар сайд У.Хүрэлсүх эрлийз морьдыг уралдуулахгүй байх үүрэг өгсөн юм.

Өнгөрсөн жилийн азарганы уралдаанд 177 хурдан хүлэг тоосоо өргөж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Т.Болдбаатарын магнай халиун түрүү магнай болж байсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих