Эцэг эхчүүдийн утасны дугаарыг бичих зориулалт бүхий бугуйвч тарааж байна

p1bknps6jp18fcf0rvkp13ruj711

Цагдаагийн байгууллагаас наадмын талбайд хүүхэд төөрөх, эрсдэлд орохоос сэргийлж, эцэг эхийнх нь утасны дугаарыг бичих зориулалт бүхий бугуйвч тарааж байна.

Жил бүрийн наадмаар бага насны хүүхэд төөрөх, ганцаараа явж байгаад моринд дайруулах, өшиглүүлэх тохиолдол цөөнгүй гардаг. Өнгөрсөн жилийн наадмаар зөвхөн Хүй долоон худагт 10 гаруй хүүхэд төөрсөн хэрэг гарсан. Тиймээс хүүхдүүдийг хамгаалах зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбай, Хүй долоон худагийн бүх хаалган дээр цагдаагийн алба хаагчид зогсож, бугуйвчийг тарааж байгаа аж. Эцэг эхчүүдийг хүүхдээ аливаа эрсдлээс хамгаалах үүднээс дээрх бугуйвчийг зүүлгэхийг Цагдаагийн байгууллагаас уриалав.


URL:

Сэтгэгдэл бичих