ТОМ ОРДУУДЫН ХУВЬ ЗАЯА

ОЮУ ТОЛГОЙ
Хэдэн жил монголчуудыг тал­цуулсан “Таван толгой”, “Оюу тол­гой”-н ордуудыг удахгүй ашиглана. “Оюу толгой”-н ордыг Канадын “Айвенхоу майнз” хэмээх жижиг гарын уул уурхайн компани ашиг­лах эрхтэй болсон. Ордынхоо нэрээр дэлхийн томоохонд тооцог­дох болсон боловч, дэлхийн хэм­жээнд явуулах уул уурхайн ажил­лагааны цар хүрээ нь үнэхээр бага­дах аж. Тиймээс тэдэнд эсвэл хятадуудтай хамтрах, эсвэл Мон­голын төрд итгэл хүлээсэн дэлхийн томоохон акулын халаасанд оро­хоос өөр зам үлдсэнгүй. Тэгээд ч тэд барууны сэтгэхүйтэй монгол­чуудад тохируулж Австралийн уул уурхайн акул “Рио Тинто”-г бараа­дахаас өөр зам үлдсэнгүй. “Айвен­хоу майнз” компани хөрөнгө оруу­лалтын жаахан мөнгө босгох гэж гэрээгээ нураах шахсан бол “Рио Тинто” түүнийг хормын дотор л босгож орхив. Бас таатай зүйл нь “Оюу толгой”-г хятадуудад алда­хаас айдаг монголчууд ойрын ирээдүйд санаа зовох хэрэггүй бол­сон. Учир нь хятадууд “Рио Тин­то”-гийн ажилтнуудыг шоронд хийгээд зогсохгүй төмрийн маргаан нь ойрын хугацаанд шүдний өвчин хэвээр байх аж.

Австралийн Зас­гийн газар ч хятадуудын үнэ цохиж авах гэж байсан “Рио Тинто”-гийн хувьцааг худалдахыг хориглосон. Энэ бүхэн нь ойрын хугацаанд “Оюу толгой” төсөл хэрэгжих батал­гаа болж байна. Ямар ч бизнесмен өндөр ашгаас буцдаггүй боловч барууны өндөр хөгжилтэй орны бизнесмен гэнэтийн өндөр ашгаас тогтвортой удаан хугацааны ашиг хардаг нь “Оюу толгой” төсөл Монголын хөгжилд хувь нэмрээ оруулна гэсэн итгэл төрүүлж байна.

ТАВАН ТОЛГОЙ

Дэлхий даяар хэрэгцээ нь эр­чимтэй өсөн нэмэгдэж байгаа эр­чим хүчний үндсэн түүхий эд нь нүүрс. Тэр манай ойрын хөршүүд болох Хятад, Энэтхэг, Зүүн өмнөд Азийн орнуудад бүр их шаардлага­тай. Хэдийгээр уранаас эрчим хүч гаргах сонирхол улс орнуудад нэмэгдэж байгаа боловч ураны нөөц, технологийн бололцоо цөө­хөн оронд л бий. Энэ нь өнөөдөр ус, агаарыг цахилгаан болгох тех­нологи нээчихгүй бол бид ойрын хугацаанд нүүрснээс их хэмжээний ашиг олох боломжтой. Одоогоор манай улс жилд 15 сая тонн нүүрс гаргаж байна. “Таван толгой” төс­лийн хүрээнд жилд 20 сая тонн нүүрс гаргах тухай яриг­даж байгаа. Ингэвэл манай улс жилд 30 сая тонноос багагүй хэм­жээний нүүрс гаргана. Энэ нь дэлхийн зах зээ­лийн үнээр багаар тооцоход гурван тэрбум ногоон болно. 50 сая тон­ныг гаргаж чад­вал ДНБ-тэй тэнцэх орлого олно. Өнөөдөр энэ толгойг түшиглэн ямар ч их мөнгө босгох боломжтой. Дэлхийн санхүүгийн хямралын ачаар дэлхийн санхүү­гийн зээлийн хүү жилийн хоёр, түүнээс бага хувьтай болсон. Энэ нь тухайн ордыг ашиглах хэн ч мөнгө босгох боломжтой гэсэн үг юм. Гэхдээ зарим нэгний ярьж буйгаар ордын лицензийг бариад очсон болгонд санхүүгийн хөрөнгө оруулагч нар мөнгө өгөхгүй. Тэд юуны өмнө компаниудын тухайн салбартаа ажилласан туршлага, хөрөнгийн чадавхи, тогтсон хуга­цаандаа, төлөвлөсөн ажлаа гүй­цэтгэх чад­вар зэргийг харгалзана. Зарим эдийн засагчдын үзэж буй­гаар монголчуудын хувьцаагаар хүртэх ашиг 2.5 сая төгрөгт хүрэх боломж­той аж. Засгийн газраас зарласан “Та­ван толгой” ордын олборлох, бор­луулах эрхийн тө­лөө доорх ком­паниуд өрсөлдөж байна.

ЖИ ЭМ ЭС СИХХК

Монголын “ЖАМП” группын охин компани. Шатахууны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг. Хэд хэдэн алтны уурхайтай. Саяхан Баянхонгор аймгийн Галуут суманд томоохон алтны орд нээсэн.

ЭРДОСХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГРУПП

Тус групп нь Хятадын томоохон компанид тооцогддог. Жилд сая гаруй тонн төмрийн хүдэр олбор­лодог. Япон, Өмнөд Солонгос зэрэг 20-иод улсад экспорт хийдэг.

КОРЕСКОНСОРЦИУМ

Өмнөд Солонгосын төрийн эзэмшлийн компани. Тус улс эрдэс баялгийн 97 хувийг гаднаас авдаг учраас гадны уул уурхайн баялаг дээр ажиллах зорилгоор байгуу­лагд­сан. Өмнөд Солонгост 2012 онд коксжих нүүрсний хэрэгцээ 30 орчим сая тоннд хүрнэ.

ШАНСИ КОУЛГРУПП

Хятадын эхний тавд бичигддэг уул уурхайн компани. Нүүрснээс хий болон тос гаргах зорилготой. Энэ жил 100 сая тонн нүүрс олбор­лож, таван тэрбум шахам ам.дол­ларын оролого олох зорилготой.

ТАВАН ТОЛГОЙ ТРАНС

“Таван толгой транс” ХХК-ийн том хөрөнгө оруулагч нь Ажнайн гэх тодотголтой Д.Бат-Эрдэнэ. 2005 оноос эхлэн “Таван толгой” ХК-иас нүүрс гаргах гэрээний аж­лын туршлагатай.

МАКМАХОНХХК

Австралийн 45 жилийн уул уурхайн туршлагатай компани. Уул уурхайгаас гадна авто болон төмөр зам, хөлөг онгоцны үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг.

КАНУХХК

“ЖАМП” ХХК-ийн Канадтай хам­тар­сан охин компани.

“Би Би Эм оперта” групп Төв нь Герман болон Боснийн Герцогови­нод байрладаг. Европт ихэнх үйл ажиллагаагаа явуулдаг. Германы нүүрсний уурхайнуудын борлуу­лалт хийсэн туршлагатай.

ЛЕЙТОН АЗИЛИМИТЕД

Австралийн уул уурхайн хам­гийн том төсөл гэрээний гүйцэт­гэлийн компани.

Эдгээр компаниуд эхний ша­танд өрсөлдсөн гэсэн мэдээ байна. Харин одоогийн байдлаар аль компани, ямар шалгуураар дараа­гийн шатанд үлдсэн тухай албан ёсны мэдээ алга.

Бэлтгэсэн Х.БАТТӨГС

udriin sonin


URL:

Сэтгэгдэл бичих