Эрх чөлөөний хүч өөд өө

Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэдэг. Энэ дагуу Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд боллоо.

10348

Энэ ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Тэрбээр Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсны ач холбогдлыг дурдаад “Эрх чөлөөний хүч өөд өө. Ард түмний ухаанаар жигүүрлэсэн миний Монголын ирээдүй өөдрөг байна” гэдгийг онцолсон юм.

 

Ингээд зэвсэгт хүчний ангийн бие бүрэлдэхүүн Төрийн далбааны өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж жагсав.


URL:

Сэтгэгдэл бичих