Сонгуультай холбоотой 31 гомдол бүртгэгджээ

10325

Цагдаагийн байгууллагаас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Шуурхай удирдлагын төвийн ерөнхий зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Ц.Дашдэмбэрэлийн хэлж буйгаар одоогийн байдлаар улсын хэмжээнд 143 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс сонгуультай холбоотой 31 гомдол мэдээлэл иржээ. Үүний 30 нь нийслэлд, нэг нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Дашрамд, Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1983 сонгуулийн хэсгийн санал авах байранд 2803 цагдаагийн алба хаагч аюулгүй байдлыг хангах, дэг журам сахиулах чиг үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд гудамж талбай, зам уулзварууд дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыыг сахиулан ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байгаа аж.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих