Нэмж санал оруулах нь сонгуулийн хуулийг удаашруулна

Арлчилсан намын бүлгийнхэн УИХ-ын сонгуулийн тухай хуулиар  дахин шинээр асуудал тавих нь энэ  хуулийг шинээр батлан гаргахад цаг алдуулж, дараа болно гэж үзсэн байна.

Тиймээс 26 тойрогтой 48 мандаттай тойргийн тогтолцоог хүлээн зөвшөөрч байгаа гэнэ. Дээрх тогтолцоогоор Улаанбаатар хот дахь мандатын тоог 14-т хүргээд байгаа. Хэдийгээр Улаанбаатар хотын мандатын тоо чамлалттай, нэмэгдүүлэх шаардлага байгаа ч дахин 16, 18-д хүргэе гэхээр аймгуудын мандатыг хэт цөөлөх болж, тэр хэрээр Сонгуулийн тухай хуулийг батлан гаргахад цаг хугацаа алдах, хоёр тал дахин санал нийлэхгүй байдалд хүрэх зэрэг олон асуудал үүсэх дүр зураг харагдаж байгаа учраас одоогийнхоо зөвшилцлийг хадгалах ёстой гэж Ардчилсан намын бүлэг  үзэж байна.  Ямар ч гэсэн тэд Ардын намын хүлээж авсан санал дээр нэмж санал оруулахгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн  УИХ-д төлөөлөлгүй намын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн З.Алтайгаар Сонгуулийн хуульд санал тусгуулахаар төсөл мэдүүлсэн. Түүнээс боломжтой хэсгүүдийг нь хуульд тусгуулах талд Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг ач холбогдол өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа бүлгийн хуралдааны дараа илэрхийлсэн юм.

Бүлгээр хэлэлцсэн дараагийн  асуудал нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний талаар 2012 онд баримтлах бодлогын талаар байсан байна. Ингэхдээ 2012 оны нэгдсэн төсөв нь мөнгөний бодлогоо, мөнгөний бодлого нь төсвөө дэмжих ёстой гэж үзээд, хоёр ажлын хэсэг хоёр төсвүүдийг нэг нэгэнтэй нь нягт уялдаа холбоотой  гаргах үүрэг бүлгээс  хүлээсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих